Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Энэ долоо хоногт Эрүүл мэндийн салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.19-2015.02.26/
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эмнэлгүүд улс төрөөс хараат бус, бие даан хөгжих боломж бүрдэнэ
Хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын эрхзүйн орчныг шинэчлэхэд томоохон алхам болно. Эмнэлэг гэдэг тусгай хуультай, зохион байгуулалттай, удирдлагатай, санхүүжилттэй байх ёстой. Эрүүл мэндийн тухай хуулиар нийтлэг харилцааг зохицуулдаг бол саяхан батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар салбарын санхүүжилтийг зохицуулж байгаа. /Зууны мэдээ №32/
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба: Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлгийг энэ онд ашиглалтад оруулна
Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлгийг 2015 онд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж ойрын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болсон. Хуучин ССАЖЯ байрлаж байсан Төрийн өмчийн X байр удахгүй дуудлага худалдаанд орно. Үүнээс төвлөрсөн хөрөнгийг энэхүү эмнэлэгт оруулна. /Өглөөний сонин №31/
Анагаах ухааны магистр шүдний их эмч Б.Пүрэвжав: Шүдний чулуу зовиур багатай учраас хүмүүс, анзаардаггүй
Чулуугаа түүлгэсний дараа зургаан сард нэг удаа амны хөндийн эмчид үзүүлж зөвөлгөө авч байх хэрэгтэй. Хамгийн гол нь шүдээ зөв цагт, зөв угаах шаардлагатай. Өглөөний цайны дараа орой яг унтахын өмнө шүдээ зөв хөдөлгөөнөөр угааж занших ёстой. Шүд, буйлны хооронд эмгэг хөндий үүсч, буйл үрэвсэнэ. /Өглөөний сонин №32/