Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тэргүүлэгч, 60 жилийн түүхт П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг хонин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
Шагналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын албаны хүмүүс гардуулан өглөө.
Эмнэлгийн алтан үеийнхэн болон тэдний залгамж халаа нь болон эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд зогсч байгаа тус эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд төрийн дээд одон медалиа хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм. Тэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндэд өндөр хариуцлагатайгаар ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Мөн энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир эмнэлэгийнхээ 60-н жилийн ойн медалиар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарыг шагналаа.