Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Энэ долоо хоногт Эрүүл мэндийн салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.09-2015.02.13/
“Шидэт зөгий” сувиллын газрын захирал, анагаах ухааны доктрант Ц.Хулан: Зөгий хүний биед 40 төрлийн эрдэс бодис шахдаг
Зөгийнөөс арван төрлийн ашигтай бодис гаргаж, эмчилгээнд ашигладаг. Ургамлын гаралтай зөгийн ханд байдаг. Иргэдийн дунд ихэвчлэн нуруу дагасан мэдрэл, дотоод шүүрэл, үе мөч, мэдрэлийн гаралтай сонсгол, судасны хатуурал их байна. Мөн сүүлийн үед агаарын бохирдол, хоол хүнс, амьдарлын өдөр тутмын хэв маягаас нь хамаарсан уу нуруу суусан гэсэн залуучууд олон ирэх болсон. /Ардчилал 2015.02.10 №26/
Монголын гурван сая дахь иргэнийг эх барьж авсан эмч Б.Мөнхбат:Отрын гэрт маш хүнд хагалгааг хийж байсан
Нэгдүгээр сарын 24-ний шөнө 03:00 цагт Г.Аззаяа гэх эмэгтэй төрөх гээд өвдөөд ирсэн. Анхны төрөлд байсан болохоор бид яаралтай арга хэмжэээ авч, төрөлтийн нэгдүгээр үеийг удирдаж, хянаж байгаад 08:27 минут 25 секундын үед 3,5 килограм жинтэй охин төрсөн. Ямар нэг хүндрэл байхгүй хэвийн төрсөн байгаа. Ээж, болон охины биеийн байдал маш сайн байсан. Ингэж л санаандгүй байж байгаад Монгол Улсынхаа гурван сая дахь иргэнийг эх барьж авсан даа. /Өдрийн сонин 2015.02.06 №30/
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Эрүүл мэнд, спортын яам, Монголын эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоотой 2015-2016 онуудад хамтран ажиллах түншлэлийн гэрээг 2015 оны 2 дугаар сарын 11 өдөр байгууллаа.Энэхүү түншлэлийн гэрээний зорилго нь “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”, “Түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд нийгмийн салбарын түншлэлийг хөгжүүлэх замаар эм хангамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эм зүйн тусламж, үйлчилгээний шударга ил тод, хариуцлагатай байдал, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ахиц дэвшил гаргахад оршино.
http://www.moh.mn/index.php?option=com_content&view=article&id=2934:2015-02-11-08-32-10