Г.Шийлэгдамба НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Снаноглуг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Снаноглуг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба салбарын 2015 онд сум өрхийн түвшинд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын засаглалыг боловсронгуй болгож, бие даасан байдлыг хангах , гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа талаараа хэлж байв. Мөн НҮБ-аас манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн гол цөм нь анхан шатны тусламж үйчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа нь салбарын сайдын бодлоготой уялдаж байгаа хэмээн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба онцлож байлаа.
НҮБ-ын суурин төлөөлөгч Сезин Снаноглу НҮБ мянганы хөгжлийн тайлан гаргаснаа сайдад танилцуулж 2015 оноос хойш Монгол Улсын хөгжил тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжил засаглалын асуудал дээр юунд анхаарах вэ гэдгийг ч тусгасан гэдгээ хэлж байлаа.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба салбарын бодлогын тотвортой байдал, залгамж харилцааг ч чухалчилан эрүүл мэндийн салбарын засаглалыг шинэ шатанд гаргахыг зорьж байгаагаа танилцууллаа.