Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 2 сарын 11

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.05- 2015.02.10/

 

ЭМСЯ-н.ы дархлаажуулалтын хөтөлбөрийн зохицуулагч Д.Наранцэцэг: Вакцины нэвтрүүлснээр хүүхдийн уушигны өвчлөл эрс буурна 

Манай орон дархлаажуулалтын хуулиндаа вакциныг нэвтрүүлэхдээ заавал судалгаа хийж оруулах ёстой гэж заасан байдаг. Пневмококкийн эсрэг вакцин нь дэлхийн дахинд үр дүнтэй гэдэг нь нотлогдсон. Энэ вакциныг дэлхий нийтээрээ 1978 оноос хэрэглэж эхэлсэн. Одоогоор дэлхийн 90 гаруй оронд энэ вакциныг хэрэглэдэг. Уушигны хатгааг бууруулах гол арга нь пневмоккийн эсрэг вакциныг нэвтрүүлэх гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. /Үндэсний шуудан 2015.02.06 №025/

Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн эрчимт  эмчилгээний эмч О.Энхмаа: Дөрөвдүгээр амаржих газрыг ашиглалтад оруулахын тулд хүмүүнлэгийн аяныг санаачилсан

Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе хандивын тоглолт хоёрдугаар сарын 13-нд болно. Амаржсан эх эмнэлэгт гурваас тав хонох ёстой байтал ачаалал ихтэй учраас нэгээс хоёр хонуулаад эмнэлгээс гаргадаг.  Энэ нь эх нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зарим төрөх эмнэлгүүдийн барилга эрүүл ахуйн  шаардлага хангахгүй байна.  Жишээ нь манай хоёрдугаар амаржих газрын барилга аль хэдийн ашиглалтын хугацаа дууссан. /Өдрийн сонин 2015.02.10 №034/

Даатгалаас авах 1,8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг боллоо

Даатгалаас авдаг 1.8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг боллоо. УИХ өнгөрсөн долоо хоног эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг баталсан нь даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг нээнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн ачаалалгүйгээр хүртэх, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг байх зэрэг эрхийг хуулиар баталгаажуулж өгч байгаа юм. /Үндэсний шуудан 2015.02.10 №25/ Сэтгүүлч М.Алтанцэцэг

Эмийн хөнгөлөлт боломж уу луйвар уу

Эмийн бизнес аль ч цаг үед хамгийн ашигтай бизнес байсаар ирсэн гэдэг. Монголд бол эмийн сан хүнсний дэлгүүрээс илүү хүнтэй байдаг болсоор удаж байна. Энэ их эрэлтийг хангах гэж алхам тутам эмийн сан байгуулж байгаа нь ч нүдний өмнө илхэн. Монгол улсын хэмжээнд 585 эмийн сан хөнгөлөлттэй үнийн жороор эм борлуулах эрх авсан байдаг юм байна. Хөнгөлттэй үнийн жагсаалтад ДЭМБ-ын зөвлөмжөөр зонхилон тохиолдох өвчний үед зайлшгүй хэрэглэх эмийг оруулдаг бөгөөд жагсаалтад орсон эмийг хэрэглэгчдэд хямдруулсан үнээр борлуулж, түүнийг нь төрөөс тэдэнд нөхөн олгох зарчим. Эрүүл мэндийн даатгалтай хэн ч байсан хөнгөлттэй үнээр эм авч хэрэглэх боломжтой. /Үндэсний шуудан 2015.02.06 №025/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17457
0 эможи
keyboard_arrow_up