”Хавдрын эсрэг үндэсний аян 2015”-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2015 оны 2 сарын 09

“Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг “ХОРТ ХАВДАР ДИЙЛДЭШГҮЙ ЗҮЙЛ БИШ” уриан дор Хавдар Судлалын Үндэсний Төв, ДЭМБ-тай хамтран 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр тэмдэглэлээ. 

Энэ жилийн “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл зан үйл төлөвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах гэсэн асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, нэгдэж байна. Дээрх чиглэлээр улс орон бүр оновчтой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо уриалсан билээ. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын яам, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), ХААН банк, МҮОНРТ, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

alt 

 

Монгол улсад 2007 оноос хойш “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил улс орон даяар 5 дахь жилдээ хэрэгжих гэж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтран хэрэгжүүлдэг томоохон төсөл болох “Хавдрын эсрэг үндэсний аян 2015”-ын Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Аяны хамтын ажиллагааны гэрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, ХААН банкны бизнес хөгжил хариуцсан захирал Ү.Наранцэцэг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн ёслолын үйл ажиллагаанд ЭМСЯ-ны БХЗГ-ын дарга О.Баяр, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Су Нюунт У болон ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.

 Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан уулзалт, семинар зохион байгуулав. Уулзалтын үеэр сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид хорт хавдрын өвчлөл, нас баралтын байдал, цаашдын хандлага төлөв болон зарим зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдолын талаар ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсны зэрэгцээ 40 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17359
0 эможи
keyboard_arrow_up