ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД:
Хордлогын мэдээ, албан:
1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 5-ны хооронд ХЯТТ-д нийт 11 хүн хандаж, 9 хүн хэвтэн эмчлэгдэж, 2 хүүхэд тусламж авч буцсан байна. 5 хүн эмийн, 4 хүн химийн бодисын хордлогод өртсөний улмаас ханджээ.
Эх сурвалж: ХЯТТ
Мал, амьтны галзуу, албан:
Увс аймгийн Малчин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 3 амьтан (нохой, ямаа) галзуугаар өвчилсөн байна. Тухайн газарт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 2 дугаар сарын 04-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40%)нас барсан байна. 1 дүгээр сарын 28-аас хойш 400 шинэ тохиолдол, нас баралт 171 хүнээр нэмэгджээ.
2015 он гарсаар өнгөрсөн долоо хоногт эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад 124 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс бага зэрэг нэмэгдсэн байна. Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн (H7N9) вируст халдвар, албан:
02 дугаар сарын 4-нд ДЭМБ-д шувууны томуугийн А (H7N9) вируст халдварын 83 тохиолдлыг мэдээлсэн байна. 83 тохиолдлын 19 нь нас барсан бөгөөд өвчлөгсдийн насны хязгаар 1-88 нас, дундаж нас-56, 60 тохиолдол нь эрэгтэйчүүд байсан ба 78 тохиолдол (93%) нь амьд шувуу болон шувууны аж ахуйд очсон өгүүлэмжтэй байна. Эдгээр өвчлөлүүдийн дунд 3 гэр бүлийн багц тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тохиолдлууд Fujian (30), Guangdong (30), Jiangsu (7), Jiangxi (1), Shandong (1), Shanghai (2), Xinjiang (1), Zhejiang (11) зэрэг 8 дүүрэгт бүртгэгдсэн байна. Иймд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн улс орноор аялах үедээ гэрийн тэжээвэр амьтдын аж ахуйгаас аль болох хол явах,шувууны захаар явахдаа амьтадтай харьцахгүй байх
Гэрийн тэжээвэр амьтад болон бусад амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, мөн үхсэн амьтадтай газраар явахгүй байх
Аялагчид гараа савантай усаар тогтмол угаах
Аялалын үед хүнсний аюулгүй байдал ба хүнсний эрүүл ахуйг сайн хангах хэрэгтэй байна.
Эх сурвалж: ДЭМБ