ГССҮТөвд Статистик, тандалт судалгааны алба байгуулагджээ

2015 оны 2 сарын 05

Өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр Статистик, тандалт судалгааны алба байгуулагдаж, нээлтийн хурлаа зохион байгуулж, хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

"Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 434, 2014 оны 430 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2015 оны 07 тоот тушаалаар энэхүү алба байгуулагдаж байгаа юм.

Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа осол гэмтэл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулахад осол гэмтлийн тандалтын тогтолцоог хэрэгжүүлэх ажил туйлын чухал ач холбогдолтой билээ.

Одоогоор уг ажлыг хэрэгжүүлэхэд төсөвлөгдсөн төсөв хөрөнгө байхгүй байгаа боловч ГССҮТөв уг албыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17131
0 эможи
keyboard_arrow_up