Пневмококкийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо

2015 оны 2 сарын 04

Өчигдөр Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн байранд Пневмококкийн эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо.

Нээлтэд Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким, “Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны багийн удирдагч М.Туяа, дүүргүүдийн тандалт судалгааны нэгжийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганы зөвлөмжид тусгасан байдаг.

ЭМСЯ нь пневмококкийн эсрэг вакцин нэвтрүүлэхийн тулд уг вакцины үр дүнг судлах судалгааг Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны баг хамтран гүйцэтгэхээр болсон.

Судалгааны зорилго нь тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд рентгенээр оношлогдсон уушгины үрэвсэлт пневмококкийн эсрэг 13 цэнт /13 төрлийн дэд хэв шинжийг агуулсан/ вакцин нэвтрүүлсний үр дүнг үнэлэх юм.

Уг судалгааг 2015-2018 он (2018 оны 7 сар)-д хийгдэх юм байна.

Судалгааны хугацаанд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Үүнд:

•Пневмококкийн шалтгаант уушгины үрэвсэл, нянгийн гаралтай инвазив өвчний эмнэлэгт суурилсан өргөтгөсөн тандалтыг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-д хэрэгжүүлнэ. Энэхүү өргөтгөсөн тандалт судалгаанд жил бүр ойролцоогоор 5000 орчим хүүхэд хамрагдана. Судалгаанд дээрх 4 дүүрэг, ЭХЭМҮТ-д уушгины үрэвслээр хэвтсэн 2 сартайгаас 5 хүртэл насны хүүхдүүд хамрагдана.

•Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 2-24 сартай хүүхдүүдэд 2015 оны 2-3-р улиралд пневмококкийн эсрэг 13-цэнт вакцин тарьж Баянзүрх, Чингэлтэй дүүргийн дээрхи насны хүүхдүүдэд дүнг харьцуулан судлан дүгнэлт гаргах бөгөөд 2016 оноос уг вакциныг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17063
0 эможи
keyboard_arrow_up