Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 2 сарын 04

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.29- 2015.02.04/

 

ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ: Монголын хүн амын насжилтийн таатай цаг үеэ 2025-2030 он хүртэл үргэлжилнэ

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Монголын хүн амын насжилтын нэн таатай үе одоо тохиож байгаа юм. Энэ маань 2025-2030 хүртэл үргэлжлэх прогнозтой байгаа. Энэ цаг үед Монгол Улсад төрөлт өндөр хэвээр үргэлжлэх болно. Яагаад гэвэл хүн амын нөхөн үржихүйн нэн тааламжтай нөхцөл буюу  идэр залуус хангалттай хэмжээгээр нөхөн гарч ирсээр байх юм” гэв.  /“Зууны мэдээ” сонины 01.29 № 18/

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Т.Хулан: Эмнэлгийн хүрэлцээ муу байна

“Эмнэлгийн байгууллага л өөрсдөө хариуцаж, устгахыг нь устгаад, ариутгахыг нь ариутгаад явж байгаа. Тусгай байр гаргаад, нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд манайх авч болно. Тэгэхдээ өнөөдөр эмнэлгийн байгууллагын хүрэлцээ ямар байгаа билээ, эмч ажилчдын ажиллах нөхцөл үнэхээрийн хүнд байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. /“Монголын Үнэн” сонин 01.27 №017/

Эмч Х.Чинзориг: Эмнэлгүүд архичдын хоног төөрүүлэх газар болжээ

Цагдаагийн шинэ хуульд эмнэлгийн байгууллага эрvvлжvvлэх байрыг зохион байгуулна гээд заачихсан байдаг. Ингэхдээ тємєр сараалжин тортой, цонхтой єрєєтэй, дэргэд нь харуул хамгаалалтын хvнтэй байхаар заачихсан байдаг. Эмнэлгийн хувьд єчвтєнvvддээ vйлчилж чадахгvй шахам ачаалалтай байхад дээрээс нь архинд донтох євчтэй хvмvvсийг аваад ирэхээр эрхзvйн хувьд ч бодит амьдрал дээр ч зохистой алхам биш болчихоод байна. Тэр ч байтугай аль ч улсад тємєр тор, харуул хамгаалалттай эмнэлэг байхгvй.  /Өглөөний сонин 01.26 №26/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17055
0 эможи
keyboard_arrow_up