Агаарын чанарын байдал
Агаарын чанарын төлөв байдал, Нийслэлд
01 дүгээр сарын 19-нөөс 25-нд Улаанбаатар хотын гэр хорооллын орчим агаар “Их”, “Маш их” бохирдолтой, бусад хэсгээр “Бага зэргийн” болон “Дунд зэргийн” бохирдолтой байна. Агаар бохирдуулах бодисын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6-51 хувиар тус тус бага байна (Хүснэгт).
Эх сурвалж: Агаарын чанарын алба
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан: 2015 оны 1 дүгээр сарын 28-ныөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22161 хүн өвчилж, 8859(39%)нас барсан байна.1 дүгээр сарын 21-ээс хойш 371 шинэ тохиолдол, нас баралт 168 хүнээр нэмэгджээ.
Нийт 846 эрүүл мэндийн ажилчид өртөж, 506 (59.8%) нас баралттай байна. Эх сурвалж: ДЭМБ Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, албан: 2015 оны 1 дүгээр сарын 27-ны байдлаарОйрхи-Дорнодын Коронавируст халдварын 965 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 351 нас барсан байна. Үүний 25 хувь эрүүл мэндийн ажилтан, 5 хувь нь нас баржээ. Өвчний тохиолдол Саудын Арабаас гадна 15 улсад зөөвөрлөгдсөн бөгөөд Турк, Австри улсад шинээр зөөвөрлөгдөн бүртгэгдсэн байна. Өвчтнүүдийн дундаж нас 48. (хязгаар: 3 сараас-99 настай); 63 хувь нь эрэгтэйчүүд байна.
Эх сурвалж: ДЭМБ
Сэрэмжлүүлэг мэдээ: •
• Ойрхи-Дорнодын коронавируст халдвар голомтлон бүртгэгдэж буй Саудын
Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Йордан, Катар, Оман зэрэг улсуудад онцын шаардлагагүй бол аялахгүй байх
• Аялсан тохиолдолд тэмээний аж ахуйд зочлохгүй байх
• Өвчилсөн болон үхсэн амьтантай харьцахгүй байх
• Тэмээний сүү уухгүй байхыг анхааруулж байна.