ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
Мал, амьтны галзуу, албан:
Архангай аймгийн Өгийнуур, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдэж, тухайн нутагт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Галзуу өвчний мал, амьтны тархалтын байдал
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, албан:
2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22161 хүн өвчилж, 8859(39%)нас барсан байна. 01 дүгээр сарын 21-нээс хойш 371 шинэ тохиолдол, нас баралт 168 хүнээр нэмэгджээ (хавсралт).
Нийт 846 эрүүл мэндийн ажилчид өртөж, 506 (59.8%) нас баралттай байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн А(H7N9) вируст халдвар:
БНХАУ-ын Хэбэй, Хэнан, Аньхуй, Хунан, Жянши, Бээжин, Гуанданг, Жянсу, Шанхай, Жэжян, Фужян, Шаньдун, Гуйжоу, Гуанши, Жилин, Хшижиан, Чангжи зэрэг 17 мужид шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчнөөр 400 гаран хүн өвчилсөн байна. Иймээс иргэд та бүхэнд дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.
Үүнд:
1. Дээрх хотуудад онцын шаардлагагүй болзорчихгүй байх.
2. Зорчсон тохиолдолд тахиа, шувууны аж ахуй, мал, амьтны захад очихгүй байх;
3. Түүхий, шүүрхий тахиа, шувууны мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх;
4. Амьд тахиа, шувуу болон өндөг, түүхий эд бүтээгдэхүүнийг дээрх газраас худалдан авахгүй байх.