Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 1 сарын 28

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.22- 2015.01.28/

 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч О.Бямбаа: Бид согтуу хүмүүстэй биш өвчтөнүүдтэйгээ ажилламаар байна

Энэ сарын эхний найман өдөр согтуу 43 хүн ирсэн. Хүлээн авах тасагт өчигдөр л гэхэд насанд хүрсэн 26 хүн үйлчлүүлсний 13 нь согтуу. Тэдний дөрөв нь хаана байгаагаа ч мэдэхгүй “тасарчихсан” байдалтай ирсэн. Бид согтуу хүмүүстэй биш өвчтөнүүдтэйгээ л ажилламаар байна. Хууль ийм болсон гээд 102, 103 -ынхан согтуу хүмүүсийг эмнэлгийн босго давуулаад л орхиод явдаг. Согтуу хүмүүс эмч, сувилагч руу дайрч, хэл амаар доромжилж, Хүлээн авах тасгийн хаалга, мэдээллийн самбарын шилийг хагалах зэргээр зохисгүй аашилдаг. Энэ нь бидний ажилд хүндрэл учруулж байна. /Өнөөдөр сонин 2015.01.23 №17/

“Хоржимиза” буюу Монгол төөнө засал эмнэлгийн их эмч Д.Алтанцэцэг: Төрд биднийг дайчлах эрх нь байгаа шүү дээ

Тийм шүү дээ. Гэхдээ хувийнханд энэ хууль падгүй. Улсын эмнэлэгт очоод шинжилгээгээ хийлгэх гэхээр бас л тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болдог. Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн хүн эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй. Гэвч эрхээ эдлээд эмнэлгээ сонгоод улсын эмнэлгээр хүссэн өдрөө үйлчлүүлэх боломж бага. Ялангуяа өвлийн цагт. Аргагүйн эрхэнд хувийнханд ханддаг. Гэтэл даатгалаар хувийн эмнэлэгт өчүүхэн хөнгөлөлт үзүүлэх ёстой учраас иргэн мөнгөө төлөхөөс өөр аргагүй. Тэгэхээр иргэн хүнд хууль үйлчилж байна гэж хэлж болох уу. Уг нь, эрүүл мэндийн даатгалын хуулиар иргэн жилд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах 1,2 сая төгрөгийн эрхтэй гэдэг. Гэхдээ энэ бол сайхан яриа. Яагаад гэхээр хэзээ ч ийм боломж олд­доггүй шүү дээ.  Эрүүл мэндийн даат­галын өнөөгийн систем туйлын бу­руу яваад байгаа юм.  Хувийн болоод төрийн үйлчилгээний хөнгөлөлтийг ойр­туулна гэж яриад байгаа ч ажил хэрэг болоогүй байна. Миний бодлоор тэр 1,2 сая төгрөгийн эрхээ  эрүүл мэндийн даат­галын картанд нь суулгаад өгөх хэ­рэгтэй. Үнэхээр өгөх хүсэл, чадвар нь бай­вал иргэндээ өгөх л хэрэгтэй. Тэгвэл бид тухайн хүний халааснаас заавал төл­бөр авах шаардлагагүй. Даатгалаас нь эмчилгээний төлбөрөө зураад л авчихна. /Ардчилал 2015.01.22 №15/

С.Буяндэлгэр: Улаанбаатрын хүүхдүүд 1-3 төрлийн хүнд металлын хордлоготой байна

 Манай эмнэлэг хүүхдийн өсөлтийн клиник гэдэг утгаараа анхдагч юм. Манай бүх насны хүүхдэд амбулаторийн үзлэг, оношлогоо, физик эмчилгээг хийж байна. Мөн хүүхдийн өсөлтийн цогц оншолгоог хийж, биеийн ерөнхий хөгжлийг нарийвчлан тодорхойлно. Өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлүүдийг олж илрүүлэн зөвхөн таны хүүхдэд тохирсон эмчилгээний хөтөлбөрийг гаргаж спорт эмчилгээ болон, эмийн бус эмчилгээний аргаар эрүүжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өсөлтийн хоцрогдол, таргалалт, булчингийн чангарал, сулрал, тэнцвэрийн алдагдал зэрэг бие махбодийн эмгэгүүдийг засах өсөлтийг дэмжих зорилготой./ Зууны мэдээ 2015.01.22 №14/

Сэтгүүлч: Эмнэлэгт улстөрчид биш эхчүүд төрдөг

Мэдээж гурван сая дахь иргэн түүний чацуутныг тодруулж, урамшуулах нь сайн хэрэг. Гэхдээ өсч том болоход нь сурч боловсрох сургууль, цэцэрлэг тэдэнд хэрэгтэй. Тиймээс гурван сая дахь иргэн гэж хөөрцөглөж байхаар одооноос эрүүл мэнд боловсролын салбараа өөд татах ажлыг хийе. Үр дүнд нь гурван сая иргэн дахь иргэн түүний чицуутнууд цаашлаад дүү нарых нь ирээдүй эрүүл саруул, эрдэм боловсролтой байх баталгаажна. Бид ирээдүй хойчийнхоо төлөө хийсэн бүтээсэн зүйлгүй атлаа дээр доргүй гурван саяулаа болно гэж бүтэн нэг жил хашгирлаа. Нэг ёсондоо саваа бэлдэхгүй мөртлөө саалий бэлдчих  шиг хөөрцгөлсөөр бүтэн нэг жил дуншлаа./Үндэсний шуудан 2015.01.21 №013/

Сэтгүүлч: Эмнэлгүүд мөнгөө зарцуулах эрхтэй болж байж л бэрхшээлээс гарна

Ардын эмч Ж.Хайрулла: Энэ салбарт тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаа хамгийн түрүүнд шийдэх учиртай асуудал бол хүүхдийн өвчлөл хавдар судлал. Дараагийн том асуудал нь тархи зүрхний цус харвалт.Энэ дундаас онцлоод яривал мэдрэлийн мэс засал гэж улсын хэмжээнд үйлчилдэг хэрнээ өчүүхэн жижиг тасаг бий. Эрүүл мэнд өнөөдрийн хувьд өнчин салбар болчихоод байна л даа. Юм л бол мөнгө гуйдаг, баяжих үржих ашиг шууд өгдөг салбар биш байгаа учраас улстөрчид, намууд тоохгүй./Өдрийн сонин 2015.01.22 №016/

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16633
0 эможи
keyboard_arrow_up