“Айвико” эмийн үйлдвэрт Үндэсний GMP-ийн батламжийг гардуулан өглөө

2015 оны 1 сарын 27

Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тайлангийн дүнг үндэслэн “АЙВИКО” эмийн үйлдвэрт Үндэсний GMP-ийн шаардлага хангасан батламжийг өнөөдөр/2015.01.27/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гардуулан өглөө. 2014 оны 11 дүгээр сард Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан хяналт, үнэлгээгээр тус тарилгын эмийн үйлдвэр нь “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага” MNS 5524: 2014 стандартын хэрэгжилт хангалттай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Улмаар 12 дугаар сарын 19-ны өдрийн ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар Үндэсний GMP-ийн батламж олгохоор болсон юм.

alt

alt

АЙВИКО ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Цэрэндорж “Тус үйлдвэр нь нийт 80 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 60-70 хувийг хангаж байгаа бөгөөд цаашлаад 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

alt

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16596
0 эможи
keyboard_arrow_up