Өвлийн спортын наадамд оролцох баг тамирчидаа хүлээн авч, уулзлаа

2015 оны 1 сарын 27

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болбаатар Өвлийн спортын II наадамд оролцох ахмад тамирчидаа хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спорт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан, Ахмад тамирчдын холбооны ерөнхийлөгч Ж.Наранбаатар нар болон манай улсын алдар гавъяатай ахмад тамирчид оролцсон юм.Канад улсын Кюбек хотноо 2015 оны 01 дүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 08-ны хооронд дэлхийн ахмад тамирчдын Өвлийн хоёрдугаар их наадам болох юм. Энэ удаагийн наадамд манай ахмад тамирчид анх удаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эх орноосоо удахгүй мордох гэж байгаа аж. Тодруулбал Өвлийн спортын хоёрдугаар наадамд Монгол Улсын цанын спортын 28 удаагийн аварга ОУХМ Д.Энхээ, Монгол Улсын тэшүүргийн 15 удаагийн аварга, Тэшүүргийн спортын мастер Эрдэнэтуяа, өсвөр үе насанд хүрэгчдын улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Очирсүх нарын алдар цуутай ахмад тамирчид шорттерк, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр оролцох юм байна.Энэхүү удаагийн наадамд ОУХМ Д.Энхээ төрийн далбаагаа барьж оролцох бөгөөд түүнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болбаатар алтан соёмбот тугийг гардуулан өгсөн юм.Мөн энэ үеэр наадамд оролцох нийт тамирчид, дамжуулагчид болон багын хамт олонд Эрүүл мэнд, спортын яамнаас их наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд зориулсан жигд хувцас бэлэглэсэн юм.Уг арга хэмжээний төгсгөлд дэд сайд Т.Болдбаатар нийт баг тамирчиддаа сайн явж, амжилт гаргаад ирэхийг хүссэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16557
0 эможи
keyboard_arrow_up