ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД
ХЯТТ-д угаарын хийн хордлогын улмаас 7 хүн ханджээ
1 дүгээр сарын 15-22-нд Хордлогын яаралтай тусламжийн төвд нийт 16 хүн хандаж, 6 хүн хэвтэн эмчлэгдэж, 10 хүн тусламж авч буцсан байна. Угаарийн хийн хордлогын улмаас 7, химийн бодисын улмаас 4, эмийн хордлогын улмаас 3 хүн хандсан байна.
Эх сурвалж:ХЯТТ
Мөнгөн усны хордлогод өртсөн тохиолдол гарчээ
1 дүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд 2 хүн мөнгөн усанд хордож, 1 дүгээр сарын 24-нд ХЯТТ-д шилжин хэвтэн эмчлэгдэж байна. Биеийн байдал дунд зэрэг.
Эх сурвалж: БӨ аймгийн ЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдварын байдал
2015 оны 1 дүгээр сарын 21-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 (39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 14-өөс хойш 428 шинэ тохиолдол, нас баралт 213 хүнээр нэмэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)