ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.23/

2015 оны 1 сарын 23

МОНГОЛ УЛСАД

Амбулаториор үйлчлүүлэгчдийн 8.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ

Улсын хэмжээнд 170,124 хүн амбулаториор үйлчлүүлсний 14,848 (8.7%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар их, 10,000 хүн амд 55.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 2.0-аар их, өмнөх оны мөн үеэс 8.4 тохиолдлоор их байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орны ачааллын мэдээ

 Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал бага зэрэг нэмэгдсэн буюу 669 орон дээр 688 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 2.8 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Чингэлтэй Эрүүл мэндийн төв/ЭМТ/ 32.3 хувь, Багануур ЭМТ 17.6 хувь, Баянгол ЭМТ 12 хувь, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг/НЭ/ 11.5 хувь, Сонгинохайрхан НЭ 7.8 хувиар тус тус хэтэрчээ.

 Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдварын улмаас 8691 хүн нас барсан байна

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 (39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 14-өөс хойш 428 шинэ тохиолдол, нас баралт 213 хүнээр нэмэгджээ.

 

Эх сурвалж: ДЭМБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16409
0 эможи
keyboard_arrow_up