Монгол охинд амжилттай хагалгаа хийжээ

2015 оны 1 сарын 23

Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар 2013 оны 7 дугаар сард БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэрээ “Өнөр бүл” төвөөр зочилж, Манай Улсад эмчлэх боломжгүй 2 хүүхдэд хагалгаа хийж өгөхөөр болжээ. Тус төвийн Т.Улаанаа, З.Мөнхзул нар хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсон бөгөөд Т.Улаанааг хагалгааны дараа суумгай болох эрсдэл өндөртэй гэсэн учир  өөрийн хүсэлтээр хагалгаанд орохоос татгалзсан байна. Харин З.Мөнхзулд Кёнхи Их Сургуулийн Кёнхи эмнэлэгт Ким Канг Ил эмчээр ахлуулсан мэс заслын баг зүүн хөлийн дунд чөмөг, шилбэний ясыг тэгшлэх, баруун хөлийнх нь хавдрыг авч, яс нөхөх хагалгааг хоёр удаа амжилттай хийсэн аж.    
Сөүл хотын ИТХ-ын төлөөлөгч Ян Жун Юүк хоёр удаагийн хагалгаанд өөрийн биеэр очсон бөгөөд цаашид Улаанбаатар хотын ИТХ-тай хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга илгээсэн бичигтээ“ Ян Жун Юүк төлөөлөгч болон Кангдонг Кёнхи Их Сургуулийн эмнэлэг, Сөүл хотын иргэдийн халуун дулаан сэтгэлд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Цаашид хоёр орны найрамдалт харилцааны төлөө хичээж ажиллах болно” хэмээн дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16365
0 эможи
keyboard_arrow_up