Галзуу өвчнөөс шалтгаалан найман аймагт хорио цээрийг дэглэм тогтоожээ
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний “Галзуу” өвчний тохиолдол найман аймгийн 12 суманд бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан сум, Өвөрхангайн Тарагт, Төгрөг, Хужирт , Хөвсгөлийн Цагаан-Уул, Галт, Булганы Баяннуур, Баян-Агт, Баянхонгорын Бууцагаан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Цээл, Архангай аймгийн Өгийннуур сумуудад галзуу өвчин бүртгэгдээд байгаа юм.
Дашрамд, өнгөрсөн 2014 онд манай улсад 700 мал галзуу өвчнөөр өвчилсөн бол 2015 онд дээрх тоо харьцангуй өсөх магадлалтай байгаа аж. Мөн галзуугаар өвчилсөн малыг нядлахад, махыг нь хэрэглэхэд хүнд халдварладаггүй харин галзуурсан нохой болон хээрийн амьтанд ноцуулвал галзуугаар өвчлөх эрсдэлтэй гэнэ.
Он гарсаар хөдөө орон нутагт галзуу өвчний гаралт ихэссэн учраас Эрүүл мэндийн яамнаас энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө гаргасан байна.