ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
Амьтны галзуу өвчин бүртгэгджээ
Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутагт 2 айлын нохой галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Нохойд уруулсан 1 хүн галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагджээ.
Эх сурвалж: ОБЕГ, ЗӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдварын мэдээ
2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478(39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 7-оос хойш 549 шинэ тохиолдол, нас баралт 194 хүнээр нэмэгджээ. 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500(59%) нь нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Lysteria monocytigenes-ээр үүсгэгдсэн хүнсний шалтгаант халдвар АНУ-д гарчээ
2015 оны 1 дүгээр сарын 9-нд АНУ-ын 11 мужид Lysteria monocytigenes-ээр бохирдсон “Аpples, Caramel apples”(алимтай чихэр) хэрэглэсний улмаас 30 гаруй хүн хордож, 3 хүн нас барсан байна. Иймээс ард иргэд та бүхнийг уг чихрийг авч хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж: INFOSAN