Харилцан ойлголцлын хурлын протоколд гарын үсэг зурлаа

2015 оны 1 сарын 16

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран “Монгол Улсын анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох” төслийн харилцан ойлголцлын хурлын протоколд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон Монгол Улс дахь ЖАЙКА-гийн суурин төлөөлөгчийн орлогч хатагтай Савада Хироми нар гарын үсэг зурлаа.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар, нэн ялангуяа ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Энэ хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, тэдгээрийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх, засвар үйлчилгээг сайжруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж иржээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ЖАЙКА-тай хамтран Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бааз эмнэлгийг байгуулахаар болсон.

alt

alt 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15926
0 эможи
keyboard_arrow_up