Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 1 сарын 16

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.12- 2015.01.16/

 

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба: Энэ онд хүүхдийн гурван эмнэлэгтэй болно

Хүүхдүүд сүүлийн үед маш их өвчилж хүүхдийн эмнэлэг барих шаардлага тулгарсан. Сүүлийн 20-30 жил хүүхдийн болон төрөх эмнэлэг баригдаагүй. Цаасан дээр ажил хийхгүйн тулд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, 2015 онд хүүхдийн гурван эмнэлэгтэй болох зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, Төрийн ордны хажууд байрлах төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг нэгдсэн эмнэлэг болгох талаар Ерөнхий сайдтай зөвшилцөлд хүрсэн. Яармагт баригдаж байгаад царцаагдсан 300 ортой эх, хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг концессийн гэрээгээр бариулах асуудлыг үндсэндээ шийдсэн.

/Улс төрийн тойм №05 2015.01.12/

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх, поликлиникийн тасгийн эрхлэгч Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолтой холбоотой 

Ханиад томуу их байгаа нь нэгдүгээрт улирлын чанартай, хоёрдугаарт, агаарын бохирдолтой холбоотой. Илүү их өвчлөлд өртөөд байгаа эртхэн бол амьсгалын систем. Тиймээс хүүхдийг гэр болон цэцэрлэг, сургууль дээр нь зөв хувцастай байлгах хэрэгтэй. Хүүхдийг аль болох хөлөргөхгүй байвал сайн. Хүүхэд буруу хувцас өмссөнөөс болж хөлөрдөг. Ингэснээр биеийнхээ шингэнийг их хэмжээгээр гадагш алдаж байна гэсэн үг. Энэ нь ханиад томуу тусах үндсэн шалтгаан болдог юм. Өөрөөр хэлбэл, амьсгалын замаар халдсан вирус, нян цусанд орж үржиж байна гэсэн үг. /Монголын үнэн 2015.01.12 №006/

Хавдар судлалын үндэсний төвийн эмч, доктор Б.Эрдэнэбулган: Элэг бүрэн төлждөггүй

Хүний арьс нөхөн төлждөг шиг элэг нөхөн төлжөөд ургаад байдаггүй юм. Хагалгаа хийж авахын өмнө маш нарийн шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл донор хүнээс авах тал элэг нь нөгөө хүндээ хангалттай хүрэлцэх үү гэдгээ тооцож үздэг. Хангалттай хүрэлцэх хамгийн бага хэмжээгээр авна. Донорт үлдэж байгаа элэг нь хангалттай хүрэлцэх үү үгүй юу гэдгийг бас тооцдог. Жижигхэн хүний тал элгийг авч тавьбал аль алинд нь хүрэлцэхээ болчихно.

/Зууны мэдээ 2015.01.15 №9/

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Итгэл: Дархлаа дарангуйлах эм бидний эм хоол, цай

Би гурван жилийн өмнө Солонгост хоёр удаа хагалгаанд орсон. Эхний хагалгаагаар миний хоёр бөөрийг авсан. Дараа нь надад донор бөөр суулгасан. Үүний дараа би програф, майрепт, метилион гэсэн гурван төрлийн эм насан туршдаа цагаар уудаг. Өглөө 08.00 цагт уусан бол орой 20.00 цагт ууна гэсэн үг. Ингэж байж суулгуулсан эрхтэн нь хэвийн байдаг. Эдгээр эмийг бөөр шилжүүлэн суулгуулснаас гадна элэг, чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс ч уудаг.  Миний хувьд жилд дөрвөн сая төгрөгийн эм уудаг. /Монголын үнэн 2015.01.15 №009/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15888
0 эможи
keyboard_arrow_up