Томуугийн асуудлаар видео хурал боллоо
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, томуугийн вирүс хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд орж байгаатай холбоотойгоор ЭМСЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс хамтран видео хурлыг 2015 оны 1 сарын 13-ний өдөр ЭМСЯ-ны Шуурхай Удирдлагын Төвөөс зохион байгууллаа.
Хуралд 19 аймгийн ЭМГ, 4 аймгийн БОЭТ, Нийслэлийн ЭМГ-ийн удирдах ажилтнууд, тархвар судлагч эмч нар, тандалтын нэгжийн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Цахим хурлаар Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын хэрэгжилт, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүн амын дунд эргэлтэд байгаа амьсгалын цочмог халдварт өвчин үүсгэгч вирүсийн онцлог, томуу томуу төст өвчний эмнэлзүй, эмчилгээний менежмент, хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.