Томуу, томуу төст өвчний талаар теле хурал зохион байгууллаа

2015 оны 1 сарын 15

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Шуурхай удирдлагын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд хамтран видео цахим хурлыг зохион байгууллаа. Хуралд 19 аймгийн ЭМГ, 3 аймгийн БОЭТ-ийн удирдах ажилтнууд, тархвар судлагч эмч нар, тандалтын нэгжийн эмч мэргэжилтнүүд оролцов. Цахим хурлаар Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын хэрэгжилт, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүн амын дунд эргэлтэд байгаа амьсгалын цочмог халдварт өвчин үүсгэгч вирусын онцлог, томуу томуу төст өвчний эмнэлзүй, эмчилгээний менежмент, хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө. Оролцогчдоос сорьц тээвэрлэлт, томуу өвчний эмчилгээ, вирусын эсрэг эмийн хэрэглээний талаар сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

alt 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15819
0 эможи
keyboard_arrow_up