Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2015 оны 1 сарын 15

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У болон холбогдох албаны хүмүүсийг Эрүүл мэнд, спортын сайд хүлээн авч уулзлаа. ДЭМБ нь Нэгдсэн үндэсний байгууллагын харьяа Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, олон улсад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг байгууллага юм. Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газар цаашлаад Эрүүл мэнд, спортын яамтай хамтран ажиллах стратегийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлж хамтран ажиллах талаархи саналаа илэрхийллээ.  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа ДЭМБ-тай Эрүүл мэнд, спортын яам хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажиллаж, ДЭМБ-ын Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. ДЭМБ-ын холбогдох албаны хүмүүс 2010-2015 оны стратегийн хүрээнд үндсэн 5 чиглэлээр хөтөлбөр хэрэгжиж байгаа гэдгийг таницуулсан. Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, халдварт бус өвчин, гэмтэл, хүчирхийлэл болон эдгээрийг бий болгож байгаа хүчин зүйлсийг хянан тогтоох, урьдчилан сэргийлэх үйл явцыг нэмэгдүүлэх, орчны эрүүл мэндийн менежментийг сайжруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15817
0 эможи
keyboard_arrow_up