Р.Наранчимэг: Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж буй урамшуулалын үйлчилгээ үргэлжилж байгаа

2015 оны 1 сарын 14

 Нийгмийн даатгалын ерєнхий газрын дэргэдэх Эрvvл мэндийн даатгалын газрын дарга Р.Наранчимэгтэй ярилцлаа. 

-Эрvvл мэндийн даатгал тєлєгч иргэдийг бvрэн vзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Гэвч он гарсаар танай байгууллагын вэб сайт руу нэвтэрч энэхvv урамшууллын vзлэгт хамрагдах эсэхээ мэдэх боломжгvй болчихлоо. Иргэд урамшууллын vзлэгийн хугацаа дуусчихлаа гэсэн бодолтой байх шиг байна?

-Эрvvл мэндийн даатгалын сангаас vзvvлж буй тусламж, vйлчилгээний нэг нь єєрийн тань ярьж буй урамшууллын vйлчилгээ юм. Єєрєєр хэлбэл гурван жил дараалан эрvvл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь тєлсєн, энэ хугацаанд эрvvл мэндийн байгууллагаас ямар нэгэн тусламж vйлчилгээ аваагvй иргэдэд vзvvлдэг vйлчилгээ. Єнгєрсєн жил 2011, 2012, 2113 онд тусламж vйлчилгээ аваагvй хvмvvст урам­­шууллын vйлчилгээ vзvvлсэн. Єнєєд­­рийн байд­лаар он­­оос ємнє урам­­шууллын эрхээ батал­­гаажуулсан даатгуулагчдад урамшууллын vйлчилгээг vзvvлж байна. Эрхээ баталгаажуулсан даатгуулагчид 30 хоногийн дотор vйлчилгээгээ авах эрхтэй учраас оношилгоо, шинжилгээгээ хийлгэж байна. Харин шинэ он гарсаар манай вэб сайт ажиллахгvй байгаа. Энэ нь 2012-2014 онуудад эмнэлгийн тусламж vйлчилгээ аваагvй иргэдийн бvртгэлийг шинэч­­лэх, програм хангамжид єєрчлєлт оруулах, вэб хууд­­саа шинэчилж байгаатай холбоотойгоор тvр хугацаанд хаасных. Энэ бvхнийг хийж дууссаны дараа иргэд єєрс­­дийн регистрийн дугаараар орж мэдээллээ харах бvрэн боломжтой. Єнєєдрийн мєрдєж байгаа Иргэний эрvvл мэндийн тухай хуулиар энэхvv тусламж vйлчилгээ цаашид vргэлжлэн явагдах болно.


Тухайн он дуусах дєхєєд ирэхээр ачаалал нэмэгдэж байна уу?

-Энэхvv vйлчилгээ єнгєрсєн оны есдvгээр сараас эхэлсэн. Бид єнгєрсєн жил 100 орчим мянган хvнд тусламж vйлчилгээ vзvvлэхээр тооцож байсан боловч хугацааны хувьд оройтсонтой холбоотой 15 мянга орчим даатгуулагч эрхийн бичгээ баталгаажуулан авсан. Ачааллын хувьд харьцангуй жигд байсан.
 

-Шинэчилсэн программ ашиглалтад орлоо гэхэд тухайн жилийнхээ сараар тооцогдож энэхvv урамшуулалд хамрагдах уу. Эсвэл бvтэн жилээр тооцогдох уу. Тодруулбал 2012 оны нэгдvгээр сард эмнэлгийн тусламж vйлчилгээ авсан хvн ирэх хоёрдугаар сараас хойш урамшууллын vйлчилгээг авч болох уу?
-Болохгvй. Даатгуулагчид маань энэ жилийн хувьд 2012 – 2014 онуудад эрvvл мэндийн байгууллагаас ямар нэгэн vйлчилгээ аваагvй эрvvл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргуулаагvй байх ёстой. Сараар тооцох боломжгvй.

-Эрvvл мэндийн даатгалын сангаас vзvvлж буй тусламж, vйлчилгээний бас нэг хэлбэр иргэдийн хэлж заншсанаар сар бvр 55 мянган тєгрєгний оношилгоо хийлгэх эрх байдаг. Энэ сарын 1-нээс эхлэн энэхvv эрхийг улиралд нэг удаа эдлэх боломжтой болсон хэмээж байгаа. Энэ талаар дэлгэрэнгvй тайлбарлаж єгєєч?

-Тиймээ Эрvvл мэн­­дийн даат­­галын сангаас амбултори болон оношилгоо, шинжилгээний зардлыг олгодог. Ємнє нь даатгуулагч оношлогоо шинжил­­гээ хийл­­гэсэн тохиолдолд сардаа 55 мянган тєгрєг хvртлэх зардлыг эрvvл мэндийн даатгалын сангаас тєлvvлэн илvv гарсан тєлбєрєє єєрєє тєлдєг байсан. Дээрх зардлаас илvv гарсан зардлаа єєрсдєє тєлснєєс иргэдэд санхvvгийн хvндрэл учруулж байгааг харгалзан гурван сарын зардалтай тэнцэх хэмжээний буюу 165000 тєгрєг хvртлэх зардлыг Эрvvл мэндийн даатгалын сангаас нєхєн тєлєхєєр болж байна.

-Тэгвэл сар бvр биш улиралдаа нэг удаа оношилгоо хийлгээд байж болох нь ээ?

-Даатгалтай ир­­гэд шаар­­д­лагатай тохиол­­­долд шинжил­гээ хийлгэн эрvvл мэндийн даатгалын сангаас дээрхи зардлыг тєлvvлэх бvрэн боломжтой. Гэхдээ энэ зардал маань эрvvл хvмvvс єєрсдийн хvсэлтээр заавал хийлгээд байна гэсэн vг биш юм. Зєвхєн євчний учир, эмчийн заалтаар хийлгэх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15755
0 эможи
keyboard_arrow_up