Эбола вируст халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисыг улсын хэмжээнд хувиарлаж байна
2013 оны сүүлчээр эхэлсэн эбола вирусын халдвар 2014 оны 8 дугаар сар гэхэд дэлхий дахинд Нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэх хэмжээнд хүрч тархлаа, улс орнууд энэ өвчний дэгдэлтээс хамгаалах, сэргийлэхэд бэлэн байдлаа хангах арга хэмжээг дор бүрдээ авч хэрэгжүүлэхийг албан ёсоор зарласан. Энэ мэдэгдлийн дагуу улс орнуууд өөр өөрсдийн хэмжээнд тодорхой арга хэмжээ авч эхэлсэн.
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан. Үүнийг үндэслээд Монгол Улсын Засгийн Газар тогтоол гаргаж, Улсын онцгой комисс албан даалгавар гаргасан. Энэхүү тогтоол, албан даалгаварыг хэрэгжүүлэх чиглэлээр ЭМЯ, МХЕГ, ОБЕГ гэх мэтээр холбогдох тушаал, албан даалгавар, төлөвлөгөө, заавар, журам зэрэг олон шийдвэр гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна.
МУЗГ-ын тогтоолоор эбола вируст халдвараас сэргийлэх тэмцэх бэлэн байдлыг хангахад Засгийн газрын нөөцөөс 477 сая төгрөг гаргаж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс 56,2 сая төгрөгөөр ХӨСҮТ-ийн халдварт өвчний тусгаарлах тасгийг засварла, 11,2 сая төгрөгөөр тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчилж, 31,7 сая төгрөгийн төнөг төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авлаа.
Эбола вируст халдварын үед хэрэглэх 39 төрлийн, 409 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, 7 төрлийн багажыг захиалан авч ЭМС-ын сайдын тушаалаар улсын хэмжээнд хувиарлаж байна. Энэхүү хуваариар халдварт өвчний улсын нөөцөд, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ, 21 аймгийн ЭМГ-т хүргүүлэн бэлэн байдлыг хангах арга хэмжээг 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс ХӨСҮТ-д зохион байгуулж байна.