Үндэсний GMP-ийн батламж авах болзлыг хангасан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

2015 оны 1 сарын 14

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч М.Уранчимэг нар өнөөдөр Айвико тарилгын эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 alt

Азийн Хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 4” төслийн баг 2012 - 2014 онуудад тус үйлдвэрт “Олон улсын Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал”-“GMP”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор техникийн туслалцаа үзүүлсэн байна. Улмаар Олон улсын эмийн үйлдвэрлэлийн GMP батламж олгох CERTIPHARM эрх бүхий байгууллага нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалын дагуу үнэлгээ хийж, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналтыг олон улсын түвшинд хүрсэн, “Эмийн үйлдвэрлэлийн явц, чанарын хяналтын зохистой дадал”-ын шаардлагыг хангасан болохыг нотолж 2013 оны 8 сард олон улсын GMP-ийн гэрчилгээг олгосон байна.

 alt

 Харин 2014 оны 11 дүгээр сард Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан хяналт, үнэлгээгээр тус тарилгын эмийн үйлдвэр нь “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага” MNS 5524: 2014 стандартын хэрэгжилт хангалттай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Айвико тарилгын эмийн үйлдвэр нь MNS 5524: 2014 стандартын шаардлагыг хангасан тул 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар үндэсний GMP-ийн батламж олгохоор болсон байна. 

alt 

alt 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15736
0 эможи
keyboard_arrow_up