Яамны байрыг худалдаж, хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барина

2015 оны 1 сарын 14

Засгийн газар даваа гарагт хуралдаж хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг сонсчээ. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргасан  байна. Эдгээр барилгад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх, засч тохижуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Гэвч тус компанийн хувьцааны 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа тул дээрх барилгад эмнэлэг байгуулах асуудал ихээхэн төвөгтэй, удаашрах шинжтэй байна. Бусад барилга нь “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, өрөөний гэрэлтүүлгийн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, барилгад эвдрэл, ан цав үүссэн болон бусад үндэслэлээр хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн байна. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, орлогоор нь хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барихаар засгаас шийджээ.  Эмнэлгийг 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15731
0 эможи
keyboard_arrow_up