Томуугаас сэргийлье!

2015 оны 1 сарын 10

Ард, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг, зөвлөмж
Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэдэд дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Дэлхийн хүйтэн сэрүүн уур амьсгалтай улс орнуудын нэгэн адил манай улсад жил бүрийн өвөл, хаврын улиралд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол нэмэгдэж, 2-3 удаагийн дэгдэлт үүсгэдэг зүй тогтол ажиглагддаг билээ.  
2014 оны 10 дугаар сарын дунд үеэс томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, 12 дугаар сарын дунд үеэс томуугийн А хэвшинжийн вирүс эргэлтэнд орж хүн амын дунд өвчлөл үүсгэж байна. Томуугийн аль ч вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүст хүрвэл хүндрэх хандлагатай байдаг.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн 9-10% орчим нь ТТӨ-тэй гэж оношлогдож, түргэн тусламжийн дуудлагын тоо, амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо нэмэгдэн, орны ачаалал үүсгэх хандлагатай байна. Иймд:
o    Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй байлгах, ханиад шуухинаатай бол аль болох гэртээ байлгах, унтуулж амраах;
o    Амны хаалт хэрэглэх;
o    Гарын ариун цэврийг сайтар сахих;
o    Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
o    Хамрын хөндийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх, угаах;
o    Хоолойгоо марганц, фурациллин, содын уусмалаар зайлах;
o    Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
o    Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
    Хэрвээ ТТӨ-ий шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл МэндийнТөвдөө хандаж үзүүлэх хэрэгтэй.
    Бага насны хүүхдэд амархан хатгаа болж хүндрэх хандлагатай байгааг санаж, өвдсөн хүмүүст сайн анхаарал тавихыг  тус тус зөвлөж байна.


ХӨСҮТ, ХӨТСА, ТҮН

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15490
0 эможи
keyboard_arrow_up