Эрхтэн суулгуулсан 335 хүний амь тавдугаар сараас дээсэн дөрөөнд дэнжигнэнэ

2015 оны 1 сарын 08

Улсын эмнэлгүүдийн төсвийг танаснаас болоод эмч, үйлчлүүлэгчдийн дунд багагүй маргаан үүсэж эхэллээ. Хассан төсвийнхөө “шархыг” нөхөхийн тулд эмнэлгүүд зарим шинжилгээ, үйлчилгээгээ төлбөртэй болгож байна гэсэн гомдол олны дунд газар аваад байна. Төсөв танасны үр уршгийг эмнэлгүүд хараахан амсаж эхлээгүй байгаа. Тиймээс зарим нь энэ “зах зээл”-ийг ашиглан мөнгө олох, иргэдийн тархийг угаахаар оролдож байж мэдэх юм. Манайхан талхны үнэ нэмэх сургаар шийдвэр нь ч гараагүй байхад аль хэдийнэ нэмчихсэн байдаг шүү дээ. Тиймээс бид энэ талаар сурвалжлахаар нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын нэгд үгээр төв эмнэлгийг өчигдөр зорьсон юм. Ханиад томуу, хальтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл ид гаарч буй тул эмнэлгийн байгууллагууд өглөө, өдөргүй хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байх нь тодорхой. Иймэрхүү дүр зурагтай болсоор олон он улирчээ.

Нэгдүгээр эмнэлгийн Хүлээн авахаас эхлээд маргааш, нөгөөдөр, дараа, тэрний дараагийн долоо хоногт эмчид үзүүлэхээр цаг авах гэсэн хүмүүс дугаараа хүлээж зогсоно. Шатаар гаруут Ангиографи, ЭХО, дотор, зүрх судас, бөөр, элэг гээд тасаг бүрийн үүд хүний хөлд дарагджээ. Гэхдээ тус эмнэлгийнхэн одоохондоо хуваарилж өгсөн төсвөөрөө, дотоод нөөцдөө тулгуурлан, болохоосоо болохгүй хүртлээ ажиллана гэдгээ хэлж байсан юм. Эднийх ямар нэгэн шинжилгээ, үйлчилгээгээ төлбөртэй болгоог үй байгаа юм байна. Гэхдээ төсвийг нь 20 гаруй хувиар хорогдуулсан учраас хэсэг хугацааны дараа ямар нэгэн байдлаар хохирол амсана гэдгээ тооцоолсон нь лавтай.

Энэ талаар тус эмнэлгийн стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Далайжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Эмнэлгүүдийн төсвийг жигд таначихлаа. Энэ нь танай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс өгсүүлээд, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, төв, тусгай мэргэжлийн төвүүдийн төсвийг бүгдийг нь 24.5 хувиар жигд танасан нь эрүүл хүний ухаанд багтамгүй зүйл. Манай эмнэлэг бусдаас онцлогтой. Элэг, бөөр, ясны чөмөг шилж үүлэн суулгадаг тусдаа төв үүдтэй. Түүнээс гадна гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүм үүс дархлаа дарангуйлах эмээ манайхаас авдаг. Эрхтэн суулгуулсан хүмүүс энэ эмийг насан туршдаа уух заалттай. Төсвийг нь төр өөс 100 хувь санхүүжүүлж, манай эмнэлэг хянаж, түгээх үүргийг улсын хэмжээнд дангаараа хүлээдэг. Гэтэл улсын хэмжээний нийт эмийн төсвийг өмнөх оныхоос есөн тэрбумаар танаж, баталлаа. Энэ нь манай эмнэлэгт маш хүнд тусаж байна.

-Танайд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хэчнээн хүн хяналтад байдаг вэ?

-Төсөв танаснаар нэгдүгээрт эм, тариа тасалдана. Хүлээгдэл, чирэгдэл нэмэгдэнэ. Мөн өөрийн болон Даатгалын сангаас санхүүжих орлогоо биелүүлэхгүй байх магадлал өндөр байна. Гэхдээ энэ яах вэ. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглан, зохицуулж болно. Хамгийн хэцүү нь дархлаа дарангуйлах эмийн асуудал байна. Одоогоор гадаадад эрхтэн суулгуулсан 255 өвчт өн манайхаас сар бүр эмээ авч уудаг. 2014 онд нэмж 40 хүн эрхтэн суулгуулсан. Энэ онд бид 30 хүнд элэг, бөөр шилжүүлэхээр төлөвл өж байгаа. Гэтэл эмийн санхүүжилт байхгүйгээс эдгээр хагалгаа зогсоход хүрээд байна. Мэс засал хийлээ ч өвчтөнд маргааш нь өгөх эм байхгүй. Энэ эмийг уухгүй л бол өвчтөнүүдийн элэг, бөөр нь ховхроод унана шүү дээ. Үүнийг эрх баригчид мэдэхг үй. Цаана нь хүний амь хохироод үлддэг. Одоогийн баталж өгсөн төсвөөр ирэх дөрөвдүгээр сарын 23 хүртэл торгоож чадна. Тэгэхээр эрхтэн суулгуулсан 335 хүний амь ирэх тавдугаар сараас дээсэн дөрөөнд дэнжигнэнэ гэсэн үг.

-Энэ жил танайд хэчнээн төгрөг төсөвлөв?

-Эмнэлгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гурван тэрбум төгрөг шаардлагатай. Уг нь жил бүр тэрбум гаруй төгрөг төсөвлөдөг ч өнөө жил 804 сая төгрөг өгсөн. Эмнэлгийн төсвийг ингэж танана гэдэг байж боломгүй. Танаж болохоор урсгал зардлууд өчнөөн олон байна. Яг үнэнийг хэлэхэд, өөрсдийнхөө бүх нөөцийг шавхаад дуусаж байна. Өнгөрсөн жилийнх шиг байдал давтагдвал удахгүй элгээрээ хэвтэнэ. Манай салбар ганцаараа зах зээлд шилжээгүйг бүгд мэднэ. Гэтэл хүм үүс эрүүл мэнд, боловсрол гэж холбож ярьдаг. Харин ч боловсролын салбар манайхаас нэг шат дээгүүр алхаж явна. Их сургуулиуд төсвөө хувиараа захиран зарцуулдаг. Удирдах зөвлөлтэй, шийдвэрээ өөрсдөө гаргадаг, дуртай үедээ төлбөрөө нэмдэг. Тэгсэн хэрнээ төрөөс жил бүр 1-1.5 тэрбум төгрөгийн татаас авдаг. Үүнийг болиулах хэрэгтэй. Зуд болохоор Ерөнхий сайдын багц, нийслэл, орон нутгийн сангаас мөнгө гаргаад асуудлыг шийдчихдэг хэрнээ хүнээ малаас дорд үзэж байгаад үнэхээр гайхаж байна. Тиймээс л эмнэлгүүдийг менежментээр, эсвэл концессоор хувьчилж, нэг бол их сургуулийн харьяа эмнэлэг болгож, төрийн статусаас авч хаях хэрэгтэй. Аль болох зах зээл рүү нь ойртуулж байж аврагдана гэж ярилаа.

Улсын эмнэлгүүд сүүлийн 20 гаруй жил зах зээлийн гадна “амьдарч”, гал алдчихалгүй бор хоногийг арайхийн өнгөрүүлж ирсэн. Гэтэл Эрүүл мэнд, спортын яамны харьяа 16, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 26 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн төсвийг тус бүр 24.5 хувиар танасан нь эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд хийгээд ард иргэдэд хүнд цохилт боллоо. Ингэснээр улсын эмнэлгүүдийн хувьд хонгилын үзүүрт улалзаж байсан цучил дээр нь ус асгаснаас өөрцгүй зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Зөвхөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлг үүдийн төсвийг л гэхэд гурван тэрбум төгрөг өөр хассан байх юм.

Өнгөрсөн жил улсын эмнэлгүүдийн төсвөөс тэвчиж болох зардал нэрийдлээр багагүй мөнгө танахад л модоо барихдаа тулж байсан. Тэгвэл өнөө жил байдал нэлээд хэцүүдэх шинжтэйг албаны хүмүүс ярьж байгаа. Одоогийн төсөв нь улсын тодотголтой бүх эмнэлгүүдийг ирэх зургадугаар сар хүртэл торгоох аж. “Хагас жилээс хойш эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Засгийн газрын түвшинд энэ асуудлыг авч хэлэлцэхгүй бол байдал улам л хурцдана” гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15342
0 эможи
keyboard_arrow_up