ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.08/
2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагийн байдлаар
МОНГОЛ УЛСАД:
Уналт, зам, тээврийн осол гэмтэлд илүү өртөж байна
2014 оны 12 дугаар сарын 31-нээс 1 дүгээр сарын 6-ны хооронд 1658 хүн ГССҮТ-д хандсан байна. Үүнээс 57.8%-ийг эрэгтэйчүүд, 2.2% нь хүүхдүүд, 10.7% нь хэвтэн эмчлэгдэж, 15% нь согтуугаар осол, гэмтэлд өртжээ. Шалтгааныг авч үзвэл 37.8%-ийг уналт, 11.4%-ийг зам, тээврийн осол гэмтэл эзэлж байна.Эх сурвалж: ГССҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвараар 8000 гаруй хүн нас баржээ
2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна. 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)