Ханиад томуу нэмэгдэх хандлагатай байна

2015 оны 1 сарын 07

2014 оны сүүлч болон 2015 оны эхээр манай улсын ард иргэд нийтээрээ олон хоног амарч, баярласан. Энэ хугцаанд олныг хамарсан халдварт өвчний дэгдэлт, хордлого гараагүй, тайван өнгөрлөө. 

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт 9.4%, Улаанбаатар хотод 10,4%, аймгуудад дунджаар 8,6% байна. Улс, аймгуудын дунжаас ТТӨ-ий өвчлөл өндөр байгаа аймагт Дундговь(20.0%), Ховд(13.0%), Өвөрхангай (12.4%), Дорнод(10.8%), Баян-Өлгий(10.4%) байна.   

ХӨСҮТ-д Улаанбаатар хот, Дорноговь, Замын-үүд, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр аймгуудаас ирүүлсэн 39 сорьцонд шинжилгээ хийхэд 2(1,4%) сорьцонд томуугийн A(H3N2) вирус, 5(33%) сорьцонд  респиратор- синцитиаль вирус, 2(13%) сорьцонд  риновирус, 2(13%) сорьцонд  бокавирус илэрсэн. Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй, Дорнод аймгийн лабораторид хийсэн шинжилгээнд респиратор- синцитиаль вирус илэрсэн мэдээтэй байна. 

Цаашид томуу, ханиад нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 
  

Томуугийн А(H5N6) вируст халдварын хүний өвчлөлийн тухай БНХАУ-ын мэдээ  2014.12.25 

2014.12.23-нд шувууны томуугийн А(H5N6) вируст халдварын хүний өвчлөлийн лабораториор батлагдсан 1 тохиолдлыг БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд & гэр бүл төлөвлөлтийн хорооноос ДЭМБ-д мэдээллээ. 

Тохиолдол нь 58 настай, эрэгтэй, тэтгэвэрт, 2014 оны 12-р сарын 4-нд халуурч, бие дагжиж эхэлсэн ба 12-р сарын 9-нд эмнэлэгт хэвтэж, одоогоор биеийн байдал хүнд, өвчтөний хавьтал болох 5 хүнийг эмчийн хяналтанд авсан ба ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй.  Амьтны худалдааны нөлөөлөлтэй гэсэн өгүүлэмжтэй. 

БНХАУ-ын Засгийн газар болон ДЭМБ-аас А(H5N6)-ийн байдалд нарийн хяналт болон эрсдэлийн үнэлгээ хийж байна. 

Томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн тухай мэдээ 

2014 оны 12 дугаар сарын 27-нд Шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн лабораториор батлагдсан 1 шинэ тохиолдлыг Гонконг улсын Эрүүл Мэндийн газраас ДЭМБ-д мэдээллээ. 

Одоогоор Шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчлөлийн лабораториор батлагдсан 470 тохиолдол бүртгэгдсэнээс 182 (38,7%) нас барсан байна. 

Эбола вируст халдварын тухай  Их Британы улсын мэдээ (2014,12,30) 

2014 оны 12-р сарын 29-нд Их Британы Үндэсний зохицуулагчаас Сьерра Леон улсад Эболагийн эмчилгээний төвд сайн дурын ажилтнаар ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн эрүүл мэндийн ажилтан Эбола вируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсаныг мэдээллээ. 

Тохиолдол2014 оны 12-р сарын 28-нд Сьерра Леон улсаас Морокко улсаар дайран Шотланд улсад ирсэн ба нислэгийн хугацааний туршид Эбола вируст халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. 

Шотланд улсын Глазгоу хотод ирсэний дараа халуурч, булчингаар өвдөж, Гартнавел эмнэлгийн Халдварт өвчний тасагт хэвтүүлж байгаад 2014 оны 12-р сарын 29-ны өглөө тусгаарлаж, үдээс хойш лабораторийн шинжилгээний хариунд Эболагын вирус батлагдсанаар 2014 оны 12-р сарын 30-нд Лондон хотын Рояал эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой. 

Уг өвчтөний Шотланд улсын Глазгоу хотод ирэх хүртэлх нислэг (BA1478)-ийн үеийн байж болох бүх хавьтлуудыг судалж байна. 

Мөн Морокко улсын Касабланка хотоос Лондон хот руу ниссэн (АТ0800)нислэгийн бусад эрсдэлтэй зорчигчдын судалгаагаар маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. 

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл 

2014 оны 12-р сарын 21-ны байдлаар 3 тивийн 9 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 19563 тохиолдол, 7637 (39%) нас баралт бүртгэгдсэн байна. 

Эбола вируст халдвараар нийт 666 эрүүл мэндийн ажилчид өртөж, 366(54.9%) нас баралттай байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15259
0 эможи
keyboard_arrow_up