Баярын өдрүүдийн халдварт өвчний мэдээ
2014 оны сүүлчийн өдрүүд болон 2015 оны эхний өдрүүдэд манай улсын нийт ард иргэд нийтээрээ олон хоног амарч, баярлалаа. Энэ хугацаанд олныг хамарсан халдварт өвчний дэгдэлт, хордлого гараагүй, тайван өнгөрлөө.
Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт 9.4%, Улаанбаатар хотод 10,4%, аймгуудад дунджаар 8,6% байна. Улс, аймгуудын дунжаас ТТӨ-ий өвчлөл өндөр байгаа аймагт Дундговь(20.0%), Ховд(13.0%), Өвөрхангай (12.4%), Дорнод(10.8%), Баян-Өлгий(10.4%) байна.
ХӨСҮТ-д УБ хот, Дг, Замын-үүд, Өв, Тө, Гс аймгуудаас ирүүлсэн 39 сорьцонд шинжилгээ хийхэд 2(1,4%) сорьцонд томуугийн A(H3N2) вирус, 5(33%) сорьцонд респиратор- синцитиаль вирус, 2(13%) сорьцонд риновирус, 2(13%) сорьцонд бокавирус илэрсэн. Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн шинжилгээгэр томуугийн вирус илрээгүй, Дорнод аймгийн лабораторид хийсэн шинжилгээнд респиратор- синцитиаль вирус илэрсэн мэдээтэй байна. Цаашид томуу, ханиад нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.