Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын шилдэг ажилтнуудад мөнгөн урамшуулал олголоо

2014 оны 12 сарын 30

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагад амжилттай ажиллаж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг шалгаруулан, урамшуулан, нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зорилгоор тусгай шалгаруулалтын журам гаргасан. Уг журмын дагуу 2014 онд шалгуур үзүүлэлтийн дагуу шалгарсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шагнал гардууллаа. Нийт 248 их эмч, бага эмч, сувилагч, асрагчдад үнэлгээнээс хамаарч тус бүр 1,3 сая төгрөгөөс 2,1 сая төгрөгөөр, найман дүүргийн 46 Өрхийн эмнэлгийн хамт олонг 800 000-1 сая төгрөгөөр урамшууллаа.
Нийслэлийн Засаг дарга шагнал гардуулахдаа “Нийслэл дан ганц Засгийн газар, яаманд эрүүл мэндийн байгууллагыг хариуцуулах боломжгүй их ачаалал, хүндрэлтэй байна. Ялангуяа Түлэнхийн төв, дүүргийн эмнэлгийн шалан дээр хэвтэн эмчлүүлж буй иргэд, бяцхан хүүхдүүдээ харахад бид заалшгүй анхаарах шаардлагатай болжээ. Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван дүүрэгт тус бүр 200 хүүхдийн ортой эмнэлэг барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн таатай мэдээ бидэнд байна. Мөн энэ салбарт өдөр шөнийг умартан иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хичээнгүйлэн ажиллаж буй иргэдээ урамшуулах, тэдний зүтгэлийг үнэлэхийг зорьсон. Өнөөдөр тусгай шалгуурыг хангасан та бүхэнд мөнгөн урамшуулал олгох гэж байгаадаа таатай байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хамтдаа хичээж ажиллахыг хүсье” хэмээн тодотгон хэлж, ажлын амжилт хүслээ. Тусгай шалгуурын дагуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг урамшуулах ажлыг жил бүр зохион байгуулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14840
0 эможи
keyboard_arrow_up