Хүүхдийн эмч, сувилагч нарыг төрийн санхүүжилтээр мэргэшүүлэх сургалтад хамруулна

2014 оны 12 сарын 26

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод Хүүхдийн эмнэлэг байгуулахтай холбогдуулан хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд эмч, сувилагч нарыг ажлын байраар хангаж , төрийн санхүүжилтээр сургахаар боллоо. Энэхүү сургалтад Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчдыг хамруулна. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, бакалаврийн болон мэргэжлийн диплом, үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тухайн мэргэжлээрээ эрүүл мэндийн байгууллагад3-аас доошгүй жил ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, албан хаагчийн анкет зэргийг бөглөж, нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордоны 901 тоотод бүртгүүлнэ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14722
0 эможи
keyboard_arrow_up