Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 12 сарын 26

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.22-2014.12.26/

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Төсвийн бодлогын байнгын хорооны дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг: Ямар ч ажлыг хийж болдгийг “Бороо гоулд” компани харуулсан

Үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг нэлээд сайн хийж байгаа. Өөрөөр хэлбэл, эмчилгээ үйлчилгээнд нүдэнд харагдах бодит зардлаас гадна олон зардал мөнгөөр хэмжигдэж байдаг. Гэтэл үйлчлүүлэгчид маань “Эмнэлгээр нэг орж ирснийх, бүх эмчид үзүүлье” гээд 7-8 эмчийн дугаар авчихдаг. Гэтэл цаг нь давхцаад зарим эмчид үзүүлж, заримд нь үзүүлж чадахгүй өдөр нь өнгөрчихдөг. Эсвэл шаардлагагүйгээр олон эмчид үзүүлэх бүрт 15000 төгрөг даатгалаас нь гарч байдаг. Үүнийг мэдэхгүйн уршгаар нэг мэдэхнээ өдөрт 100 мянган төгрөгийн үзлэг хийлгэчихсэн байдаг. Энэ маягаар нэг хүн жилдээ Эрүүл мэндийн даатгалынхаа нэг сая 800 мянган төгрөгийн төлбөрөөрөө хэрэгцээ шаардлагагүй цаг үед нь үзүүлчихдэг. Үүний цаана таны мөнгө хэрэгцээгүй зүйлд явсаар. Уг нь шаардлагатай  үед нь мөнгөө зарцуулах хэрэгтэй байна шүү дээ. Дараагийн нэг зүйл нь өрхийн болон сумын эмнэлгийг чадавхижуулах. Бидний ирээдүйн зорилго бол үйлчлүүлэгч маань эхлээд анхан шатны эмэнэлэг дээрээ очдог болох явдал юм. Ингэхгүйгээр манай хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачаалал буурахгүй байна. Тиймээс өрхийн болон сумын эмнэлгүүдийг чадавхижуулан, тоног төхөөрөмжөөр хангаж, тэнд өндөгний цус, шээсний ерөнхий шинэчилгээ авчихдаг. ЭХО-д харчихдаг, зүрхний бичлэгийг нь хийчихдэг, хүн бүр өрхийн эмнэлэгтээ анхны үзлэгээ хийлгэдэг болж чадвал аль аль талдаа амар хялбар болно.“Бороо гоулд” ХХК манай суманд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан нь энэ бүтээн байгуулалтын ажилд их нөлөөлсөн. Жилдээ 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийдэг байсан. Харин энэ хөрөнгийг бид хүмүүст зүгээр тарааж өгөхөөсөө илүүтэй бодит хөрөнгө болгохыг харж байсан учраас олон барилга байгууламж, зам харилцаа гээд бүтээн байгуулалтад зориулсан. /Зууны мэдээ 2014.12.25 №297/

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Санхүүгийн тасгийн цалингийн нягтлан Б.Оюунгэрэл: Эмнэлгийн захиргааныхан хууль бусаар зэрэглэл ахиулж цалинждаг гэв үү 

Улс төрийн намаас эмнэлэгт даалгавар өгдөг болсон гэж яриад байгаа. Ц.Лхагва гэж МоАХ-ных юм гэсэн. энэ хүн томилогдоод л намын үүрэг даалгавар гэх юм яриад л багаа бүрдүүлж байна гэсэн нэрийдлээр сэлгээ хийж эхэлсэн. Шинээр 60 гаруй хүнийг ажилд авсан. Сэлгээ алба, хэлтсийн дарга нарыг тушаал бууруулахдаа дарга нарын авч байсан цалинг нь өгөх тохироо хийдэг. Үүнээс болж нэг хүний нэг сарын цалингаас 100 гаруй мянган төгрөгийн зөрүү гардаг болсон. Жишээлбэл, ТҮ-6 шатлалаар цалинжуулснаар үндсэн цалингаас гадна нэмэгдлийн зөрүү гэж их мөнгө гардаг. /Өдрийн сонин 2014.12.25 №310/

Сэтгүүлч: Зам тээврийн яамныхан хүүхдүүдээс байраа харамлаагүй гэв

Зам тээврийн яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгож ашиглахаар болсон. Гэтэл уг яамны барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар тохижуулж, бэлэн болгоход 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа. Мөн тус яамныхан энэ барилгаасаа нүүхэд нүүлгэн шилжүүлэлтэд багаар бодоход 200-300 бая төгрөг зарцуулна гээд байгаа юм. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. “Зам тээврийн яамныхан барилгаа хүүхдүүдэд өгөхгүй гэж харамлахдаа их тоотой мөнгө хэлж байна”, “Зам тээврийн яамныхан нүүх дургүй байна” гэж харж байгаа хэсэг байхад нөгөө талд “Үнэхээр 6.5 тэрбум төгрөг гаргаж яамны байрыг янзлах юм бол тэр мөнгөөр хүүхдийн шинэ эмнэлэг барьчихаж болно шүү дээ.Хуучин, хэзээ мөдгүй нурчих барилгыг булаалцалдах хэрэг байна уу ” гэсэн санал явж байгаа юм.  /Өдрийн сонин 2014.12.24 №309/

Сэтгүүлч: Эмнэлгийн барилгыг “Шорон”  болгоогүй гэв

УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Хуульзүйн яамны харьяа байгууллагаар явж шалгалт хийсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар мэдэгдэл хийж “Эмнэлгийн байрыг шорон болгосон байна” гэх мэдээллүүд хэвлэлээр гарч эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан ХЗЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад “Хуучин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтаар баригдсан хоёр барилгын зориулалтыг Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 122 тоот тогтоолоор өөрчилж, Хуульзүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх төвийн зориулалтаар засварлах шийдвэр гаргасан. /Ардчилал сонин 2014.12.25 №243/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14715
0 эможи
keyboard_arrow_up