Хүүхдүүдийн ЭМД-ын шимтгэлийн мөнгийг төр бүрэн хариуцах боломжгүй
Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.2013 онд Монгол Улсын хүн амын 97 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг байна.Гэвч иргэдийн зүгээс хэлдэг шүүмжлэл бол хамрагдсан ч, эрүүл мэндийн даатгалын үр шимийг төдийлөн хүртэж чаддаггүй гэдэг. Байнгын хорооны хуралдааны үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцэх мөнгийг эцэг эх нь хүүхдийнхээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөхөөр тусгасан. Амьжиргааны баталгаат түвшингээс дээгүүр айл өрхийн хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг эцэг эх нь төлөх талаар төсөлд тусгасан” гэдгийг хэллээ. 0-18 насны 930 мянга гаруй хүүхдийн ЭМД-ын шимтгэлийн мөнгө болох 42.8 тэрбум төгрөгийг төр бүрэн хариуцах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн албан журмын даатгалын дээд хэмжээг зааж өгөхгүй, доод хэмжээг зааж өгөхөөр төсөлд тусгасан байна. Хуулийн шинэчилсэн найруулгыг “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль” гэж нэрлэхийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Төслийгчуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.