Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлгийг хүргүүлж байна

2014 оны 12 сарын 19

Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар иргэд, албан байгууллага, хоол үйлдвэрлэгч нарт зориулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 

 o Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан бэлэн хоолыг тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалахгүй байх, 

 o Түргэн гэмтэж, муудах бялуу, өндөг, хиам, салат, гэрийн нөхцөлд нөөшилсөн ногоо, жимс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зохих температурт хадгалах, хэрэглэхийн өмнө сайтар шалгах, (шошгыг сайтар унших, хадгалах, хэрэглэх зааврыг мөрдөх, хадгалалтын хугацаа дууссан, илт муудсан, бохирлогдсон шинж байвал хэрэглэхгүй байх, устгах)

 o Хувийн ариун цэврийг чанд сахиж, хооллохын өмнө гараа тогтмол угааж байх,

 o Хүйтэн хоол хүнсийг гэнэт идэж, хоол боловсруулах замыг цочроохгүй байх,

 o Хоолны хэрэгслэл, сав суулгын угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байх, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх,

 o Баярын цэнгүүн, үдэшлэг, арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагын төлөөлөл сонгосон ресторан хоолны бүтээгдэхүүнээ найдвартай газраас татан авч байгаа эсэхийг хянаж, мэдээлэлтэй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14288
0 эможи
keyboard_arrow_up