ССАЖЯ-ны барилгыг хүүхдийн эмнэлэг болгоно
2014 оны 12 сарын 11
ССАЖЯ татан буугдаж БШУ-ны яаманд нэгдсэн билээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ССАЖЯ-ны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг гаргасан байна. Цаашдаа төрийн өмчийн барилгуудыг судалж, эмнэлэг болгох талаар мөн анхаарч ажиллах аж. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар хүнд, хэцүү байдалд орж, хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрсэн. Тиймээс цаашдаа шинэ эмнэлэг барих зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Харин Засгийн газраас эхний ээлжинд шинээр барилга барих бус одоо байгаа барилгуудыг аль болох тохижуулж, эмнэлэг болгох нь зүйтэй гэж үзжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13765
0 эможи