Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлаар өнөөдөр зөвлөлдөнө

2014 оны 12 сарын 11

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг 2014 оны 12 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд ЭМСЯ-наа зохион байгуулах гэж байна. 

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар нь эрүүл мэндийн салбарын технологийн бодлого, түүний хэрэгжилтээс ихээхэн хамаардаг. 

Иймд эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг хэлэлцэж зөвлөмж гаргах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын оролцоог хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт, сургалт, бүртгэл, мэдээллийн албаны үйл ажиллагааг сурталчлах зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа ажээ. 

Уг зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчилал хэмжил зүйн газар, ШУТИС, АШУҮИС, АХБ-ны Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр, ЭМСЯ-ны харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүд, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний болон ханган нийлүүлэлтийн компани зэрэг нийт 120 гаруй төлөөлөгчид оролцоно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13763
0 эможи
keyboard_arrow_up