150 ортой хүүхдийн эмнэлэг барина

2014 оны 12 сарын 11

Шийдлийн Засгийн газар байгуулагдаж шинэхэн сайд нар ажилдаа орлоо.Яамдуудаас хамгийн их хэл ам дагуулдаг Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Г.Шийлэгдамба томилогдсон. Түүнийг мэргэжлийн бус, нэгэнт хүнд байдалд ороод удаж байгаа яамыг болон эрүүл мэндийн салбарыг хэрхэн авч явах талаар шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байлаа. Гэсэн ч Г.Шийлэгдамба сайдын ажилдаа ханцуй шамлан орж, хүндхэн байгаа асуудлуудтай нүүр тулж эхэлжээ. Тэрбээр өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлэг барих асуудлыг оруулж батлуулж чадсан байна. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13749
0 эможи
keyboard_arrow_up