БНФУ-ын Гадаад худалдаа, аялал жуулчлалын Төрийн сайд ГССҮТ-д зочиллоо

2014 оны 12 сарын 09

Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл болон холбогдох албаны төлөөлөгчид энэ сарын 07-ны өдөр ЭМЯ-ны харьяа ГССҮТ-д зочилж, Франц улс, Монгол улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийн үйл явцтай танилцлаа. 

Төрийн сайд Матиас Фэклийг ГССҮТ-д зочлох үед БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дөлүнэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од нар байлцлаа. 

Зочид, төлөөлөгчид төслийн хүрээнд нийлүүлсэн Францын тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтын талаар эмнэлгийн хамт олонтой санал солилцсон юм. 

Мөн Төрийн сайд Матиас Фэкл хэлсэн үгэндээ, “Манай хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцан хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ цаашид энэ харилцааг улам гүнзгийрүүлэх нь чухал” хэмээн онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13490
0 эможи
keyboard_arrow_up