Хүүхдийн халуун

2014 оны 12 сарын 08

Хүүхдийн өвчний илрэх шинжид халуурах хамгийн их илэрч гардаг . Хүүхэд, ялангуяа нялх хүүхэд маань биеийн дулаанаа зохицуулах чадвар сайн хөгжиж чадаагүй байдаг. Мөн хүүхдийн биеийн дархлаа нь сул байдаг болохоор ханиад зэрэг халдварт өвчин тусах нь амархан бөгөөд халуурахдаа ч амархан байдаг. Мөн темпратурын халуун орчинтой нөхцөлд хүүхдийн бие халуунаа гадагшлуулж чадахгүй гээс халуун нь биед үлдэн, биеийн халуун нь ихэсч “ монголчууд наршилт гэж ярьдаг мөн өвөл ч гэсэн халуунд сульдалт” үүсэх байдал элбэг байдаг.

Хүүхдийн халууныг өдөрт 3-4 удаа хэмжиж, халуун нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглан тэмдэглэж авч байх нь өвчний тархалтыг хянахад чухал үүрэгтэй байдаг. Халуунаас гадна бусад шинж тэмдэг илэрч байгааг сайн ажиглаж байх хэрэгтэй. Жишээ нь: Ханиалгах, тууралт, гүйлгэлт, бөөлжих, толгой өвдөх, аман доторх юм гарах зэргийг сайн ажиглах. 
Хүүхдийн биеийн халуун том хүний биеийн халуунаас бага зэргийн өндөр байдаг. Хүүхэд бүр өөр учраас биеийн халуун нь ч бас өөр байж болно. Хүүхдийнхээ дундаж халууныг өвдөөгүй үед нь хэмжээд авчих маш зөв байдаг. Ерөнхийдөө хүүхдийн дундаж биеийн темпратур 36.5-37.5 градус байдаг. 38 градусаас илүү халуунтай байвал хүүхэд маань ямар нэгэн өвчин тусчээ гэж үзэж болно.
Хүүхдийн халуунтай үед хэрхэн асрах
1. Халуунтай үед нь хэт дулаалахгүй байх, харин чичэрч бүлээрээд байх үед нь дулаалах
Хүүхэд маань халуурч эхлэх эхэн үедээ бүлээрч чичэрдэг. Тэр үед нь хувцсыг нь зузаалж, хөнжилөөр хучиж өгөх хэрэгтэй. Харин халуун өндөр болчихоод хөлс нь гоожиж, халууцсан үед нь өрөөний халууныг тохируулж, хөлөрсөн хувцасыг нь солин, биеийг арчиж өгөх хэрэгтэй. Мөн хүйтэн алчуураар боосон дэр хэрэглэх нь тухтай байх байхаа. Мөн хүйтэн алчуурыг ороож хүзүүны ар тал, суганы доор, хөлний цавинд нь жин тавьж болно. Духан дээр жин тавьсанаас хамаагүй илүү үр дүнтэй байдаг юм шүү. 
2. Шингэн нөхөх
Хүүхэд халуунтай үедээ биеийн шингэнээ ихээр алддаг. Хүүхэд том хүнтэй харьцуулбал биеийн шингэний хэмжээ их байдаг бөгөөд шингэнээ их алдах юм бол шингэн дутагдалд орох эрсдэлтэй болдог. Тиймээс халууны үеийн шингэн нөхөлт маш чухал. 
Нялх хүүхдэдээ хөхний сүүгээ аль болох ойр ойрхон өгөх. Уухгүй бол өөр шингэн зүйлүүдийг өгч болно. Жишээлбэл: Шингэн цай, будааны шүүс, ион ус(харамсалтай монголд зардаггүй юм билээ, энэ нь яг хорсол шиг гэхдээ уухад маш амар, гоё амттай, хүүхэд уухдаа дуртай байдаг), шингэрүүлсэн жимсний шүүс зэргийг аль болох ойрхон ойрхон тогтсон хэмжээгээр өгөхийг хичээгээрэй.

Хүүхэд ер нь халуурахдаа амархан байдаг. Халуунтай байсан ч цовоо сэргэлэн хэвээрээ, сүү хоолоо сайн идэж байгаа бол хүндэрсэн гэж үзэхгүй учраас яарч сандран түргэн дуудах хэрэггүй юм шүү. Харин төрөөд 3 н сар болоогүй нялх хүүхэд байвал түргэн дуудаж эсвэл эмнэлэгт хурдан очиж үзүүлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
13436
5 эможи
keyboard_arrow_up