ДЭМБ-ын зөвлөхүүд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд ажиллалаа

2014 оны 12 сарын 08

Эрүүл мэндийн яамны урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Др.Тилака Чиннаяа, ДЭМБ-ын зөвлөх Др.Луо Дапенг нар Монгол улсад энэ сарын 01-05-ны өдрүүдэд ажиллаж байна. 

Тэд манай улсын мэргэжлийн байгууллагуудын эбола вируст халдварын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

ДЭМБ-ын зөвлөхүүд энэ сарын 02-ны өдөр ХӨСҮТ-д “Эбола вируст халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар сургагч багш бэлтгэх” сургалтыг явуулсан бол 12 дугаар сарын 03-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулагдах “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал буюу код 9” сэдэвт салбар хоорондын хамтарсан үзүүлэх сургуулилтын үйл ажиллагаанд оролцсон. 

alt

Тэгвэл пүрэв, баасан гарагт ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, эбола болн бусад халдварт өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээ, дэгдэлт тандалтыг хэрхэн зөв хийж, эрсдэлийг үнэлэх, олон нийтэд мэдээ мэдээллийг түгээхдээ юуг анхаарах зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, сургалт явууллаа.

alt

Уг сургалтад Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

alt

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13395
0 эможи
keyboard_arrow_up