Эмийн сангууд шалгалтанд бүдэрсээр л

2014 оны 12 сарын 05

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоёр дахь удаагийн урьдчилан сэргийлэх хяналтыг зохион байгуулжээ. Тус шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 41 нэрийн 44 цуврал 479 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 130 нэрийн 134 цуврал 2025 ширхэг, стандартын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй 59 нэрийн 539 ширхэг, дотоодын эмийн үйлдвэрийн 58 нэрийн 520 ширхэг, нийт 288 нэрийн 3563 ширхэг эм, бэлдмэлийг улсын байцаагчийн акт үйлдэн хураав. (Төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнтэй давхцаагүй болно).

Шалгалтаар зөвлөн туслах үйлчилгээний явцад давхардсан тоогоор нийт 5 330 зөрчил дутагдал илэрснээс дараах зөрчил дутагдал нийтлэгээр илэрчээ. Үүнд:

Эмийн сан нь хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй эмээр үйлчилж байгаа дутагдал шалгалтанд хамрагдсан нийт байгуулагын 18,4 хувьд байна. /15 аймаг, нийслэлийн 5 дүүрэгт/.

Эмийн мэргэжилтэн эмийн сангаас эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар иргэдэд зөвлөлгөө өгдөггүй, /21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт/

Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгож буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 64,5 хувьд зөрчигдөж байгаа;

Эмийн сангийн 31 хувь нь эмийн сангийн агаарыг цэвэршүүлэх зорилгоор нян устгах гэрлийг хэрэглэхгүй байгаа;

Сумдын эмийн эргэлтийн санд эм зүйн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай /Өмнөговь/;

Улсын хэмжээнд нийт 309 эмийн эргэлтийн сан ажиллаж байгаагаас 253 нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх бие даасан тусгай зөвшөөрөлтэйгээр, 56 нь эмнэлгийн тусгай зөвшөөрлийн хүрээнд, 1 нь эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр тус тус үйл ажиллагаа явуулж улмаар хөрөнгийн захиран зарцуулалт цөөн тооны мэргэжилтний эрх ашигт тулгуурладаг, сумын эмнэлэг, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийн өндөр үнээр худалддаг зөрчил нийтлэг; /Дорнод-сумд, Дорноговь-Говь-Угтаал, Адаацаг/.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Юниф”, Чингэлтэй дүүргийн “Өнөр болор буян” эмийн сангууд үнэ төлбөргүй олгох зориулалттай Регивидон эмийг худалдаж байсан;

Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, ажил үйлчилгээтэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэн арилгах, эрсдэлээс сэргийлэх зорилгоор байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрч буй байдал шалгалтанд хамрагдсан нийт эмийн сангийн 66 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 50 хувьд зөрчигдөж байгаа;

Эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 27 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа;

Эм хангамжийн байгууллагын ажиллагсад нь ажилд орохдоо болон цаашид 6 сар тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байгаа зөрчил эмийн сангийн 28,2 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 17 хувьд нь илэрсэн;

Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 42 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 37 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчийг заасан горимын дагуу хадгалаагүй;

Эмийн гаж нөлөө болон эмийн аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж буй байдал шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 39 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 65 хувьд хэрэгжихгүй байгаа;

Шалгалтанд хамрагдсан эм хангамжийн байгууллагуудад эмийн гаралтай тусгай хог хаягдлыг ангилан, түр хадгалж устгах үйл ажиллагаа зохих журмын дагуу хийгдэхгүй байгаа зөрчил шалгалтанд хамрагдсан эмийн сангийн 34 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 23 хувьд илэрч байгаа;

Багаж тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн бүрдлийг хангаж хэвийн, аюулгүй ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлсэн байдал эмийн сангийн 34 хувьд, эм ханган нийлүүлэх байгууллагын 42 хувьд зөрчигдөж байгаа;

Эм эмнэлгийн хэрэгсэл, БИБ-ийг зориулалтын дулааалга, хөргөлтийн системтэй тусгай сав, хөлдөөгч бүхий тээврийн хэрэгслээр зохих горимын дагуу татан авч, түгээж буй байдал шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 41 хувьд зөрчигдөж байгаа;

Шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 68 хувь нь иргэдэд жижиглэнгийн худалдаа хийж байгаа, 38 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг буцаан татах журамгүй;

Эмийн хэрэглэх заавар Монгол хэл дээр бичигдсэн байдал шалгалтанд хамрагдсан эм ханган нийлүүлэх байгууллагын 56 хувьд зөрчигдөж байгаа;

Эм ханган нийлүүлэх байгууллагын 38 хувь нь эмийн агуулахад цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийдэггүй, эм, эмнэлгийн хэрэгслийг дам бохирдох нөхцөл бүрдүүлсэн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 272 байгууллагад 1885 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил гаргасан 35 байгууллага, 65 албан тушаалтан, 4 иргэнд нийт 25,255,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, барагдуулсан.

Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй 49 нэрийн, хаяг шошгын зөрчилтэй 98 нэрийн, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 190 нэрийн, хадгалалтын горим алдагдсан 9 нэрийн нийт 320 нэрийн 6,359,529 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын байцаагчийн 56 акт үйлдэн хураав.

Стандартын шаардлага хангаагүй 6 эмийн сангийн үйл ажиллагааг бүрэн, 8 эмийн сангийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр хугацаагаар зогсоон биелэлтийг хангуулж 4 эмийн сангийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13335
0 эможи
keyboard_arrow_up