Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.01-2014.12.05/
Эрүүл мэндийн сайд Н.Удвал: Софосбувир эмэнд болгоомжтой хандаж байгаа нь зөв гэж
ДЭМБ үзсэн С гепатитын эм нилээд шуугиан тарьсан. Хөнгөлөлттэй үнээр Монголд оруулах санал манай яаманд ирсэн. Хөнгөлөлттэй үнээр өгөхийг тулд долоон нөхцөл тавьсан./Ардчилал 2014.12.02 226/
Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Оюунбилэг: Хүүхдүүддээ чихэр хор бэлэглэдэг орон манайхаас өөр байхгүй
Буруу хооллох нь олон төрлийн өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Сүүлийн 20 гаруй жилд манайд хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны, цусны даралт ихсэг зэрэг олон өвчний гаралт илт нэмэгдэж. Хүүхэд өсгөх нь мэргэжил бүр нарийн мэргэжил. Гэтэл манайхан энэ мэргэжлийг эзэмшилгүйгээр хүүхэд өсгөх гэдэг. Тухайлбал, залуу ээжүүд эхийн сүүний ач холбогдолыг мэдэхгйүгээс хүүхдээ угжих сонголт хийж байна.Хүүхдийн өвчнөөс сэргийлэх гол арга бол зөв хооллох.
/Зууны мэдээ 2014.12.04 №281/
ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасан: ХДХВ, ДОХ-ын вирусын халдвар авсан хүмүүсийн дунд 15-19 насныхан дөрвөн хувийг эзэлж байна
ХДХВ,ДОХ-ын вирусийн халвар авсан хүмүүсийн дунд 15-19 насныхан дөрвөн хувийг эзэлж байна. Халдвар авсан хүмүүсийн 50 орчим хувийг өсвөр үе, залуучууд эзэлж нь анхаарал татаж эхэллээ. /Зууны мэдээ 2014.12.01 №278/
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар хоолой судлалын дуу авиа судлалын эмч Г.Уянга: Хоолойн өвчнөө хүндрүүлэх нь амь насанд аюултай
Дээр үед хоолойд эм цацдаг байсан. Одоо яагаад болохгүй вэ гэхээр эмийн хоргүй чанар болон хуурамч эмээс шалтгаалан буглаа болоод байна. хүмүүс хамгийн түрүүнд хоолойгоо өвдүүлэхгүй байх хэрэгтэй. хоолойн өвчлөл хэлж ирдэг өвчин шүү дээ. Даарахгүй хүйтэн зүйл уухгүй бол энэ өвчнөөр өвдөхгүй. Дээрээс нь иргэд дархлаагаа дэмжиж, ханиад томуунаас сэргийлэх хэрэгтэй. Бараг хүн болгон өвддөг болохоор энэ өвчнийг тоохгүй байх шиг байна. Хоолойн ангиныг гол үүсгэгч нь ветта цус задлагч стрептококк, стафилококк бактери байдаг. Цус задлагч стрептококк нь цусаар дамжин үе мөч, бөөр, зүрх гээд бусад эрхтнээ гэмтээдэг аюултай. /Үндэсний шуудан 2014.12.05 234/
Номун яс, үений төрөлжсөн эмнэлгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч С.Энхбурам:Өвдөгний үений өвчин, ясны ургалт, эвдрэл, сийрэгжилтийг төгс эмчилнэ
ясны ургалт, эвдрэл, сийрэгжилтийн үед эмийн эмчилгээ, үений хөндийн эмчилгээ мөн мэс заслын аргаар эмчлэх, үений хөдөлгөөний хязгаарлалт, хүндэрлүүдийн үед физик эмчилгээ, уламжлалт эмчилгээг хавсран хийдэг. Манай эмнэлгийн брэнд эмчилгээ нь үенд ургасан ясны ургалтыг 100 хувь зогсоох тусгай эмчилгээ бөгөөд 2004 оноос эхлэн энэ эмчилгээг практикт анх удаа нэвтрүүлэн эмчилж, олон зуун хүнийг мэс заслын түвшинд хүргэлгүй эмчилж, урьдчилан сэргийлж чадлаа. /Зууны мэдээ 2014.12.05 №282/
Солонгос улсын иргэн Пак Ён Хүн: Гранд Мед гадаадын эмнэлгийн жишигт хүрсэн сайхан эмнэлэг байна
Урьд нь өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй боловч бусад эмнэлгүүдэд үзүүлж байсан. Бусад эмнэлгээс ялгарах давуу тал нь хэвтэн эмчлүүлж байхад их анзаарагдсан. Гранд мед эмнэлгийн орчин тав тухтай, үйлчилгээ сайн, эмч ажилчдыг харьцаа хандлага зэрэг нь үнэхээр сэтгэлд хүрсэн.
/Зууны мэдээ 2014.12.04 №281/