“Сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо
Дорноговь аймгийн “Халзан уул” рашаан сувилал, Байгаль орчны газартай хамтран ЭМЯ-ны Нөхөн сэргээх тусламжийн ерөнхий мэргэжилтэн АУ-ны доктор Р.Оюунхандыг урьж, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг орон нутагт анх удаа зохион байгуулав.
Уг сургалтад орон нутгийн “Халзан уул”, “Энергийн элс”, “Бүрдэнэ элс” сувиллуудын төлөөлөл 17 хүн оролцлоо.
АУ-ны доктор Р.Оюунханд сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх арга зүй, магадлан итгэмжлэлийн тухай ойлголт, эрх зүйн актууд, сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Байгаль орчны газрын дарга Д.Сүрэн, мэргэжилтэн н.Болормаа нар Байгаль орчны тухай хууль эрх зүйн мэдээлэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг хийх арга зүй, МХГ-ын байцаагч Л.Бямбатуяа Эрүүл мэндийн байгууллагуудын орчны эрүүл ахуйн стандарт, “Халзан-Уул” рашаан сувиллын халдвар судлаач Н.Өлзийжаргал Эрүүл мэндийн сайдын 186,187 дугаар тушаалуудыг танилцуулж, халдвараас сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийв.
Сургалтаар орон нутгийн сувиллууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, байгаль орчны тухай хууль, тогтоол шийдвэрүүдтэй танилцаж, арга зүйн зөвлөгөөг авч, харилцан туршлага солилцсон нь цаашид сувиллын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал алхам болжээ.