Гандантэгчинлэн хийдийн хөрс шинжилгээгээр бохирдолтой гарчээ
Иргэд гандангийн тагтаа хооллож буян хийдэг. Тагтаанд будаа өгч хооллож буян үйлдэж байгаа мэт боловч олон сөрөг үр дагавартай юм. Тухайлбал тагтааг хооллохоос татгалзвал амьтнаас хүнд халдварлах өвчинөөс сэргийлэх түүнчлэн 300 гаруй жилийн түүхтэй түүхийн дурсгалт соёлын өвийг хамгаалах ач холбогдолтой. Иймээс иргэн та тагтааг хооллож буян үйлдэх бус харин эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сарын нэгны өдөр Жанрайсиг бурханы өмнөх талбай, Очир дагийн дуганы ойр орчмын хөрснөөс дээж авч шинжлүүлэхэд. Нянгийн их бохирдолтой тул гандантэгчилэн хийд өөрийн эзэмшлийн газрын хөрсөндөө зайлшгүй ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх шаардлагийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьсан байна. Иймээс "Таны Буянд Даган Баясья", "Гурван эрдэнэ" сүсэгтний ТББ, "Олон Улсын Буддист Нийгэмлэг" төрийн бус байгууллагууд хамтран "Өв хамгаалагч эргүүл" нэртэй аянг өнгөрсөн сарын 31-нээс арванхоёрдугаар сарын 2 хүртэл зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд Баянгол дүүрэг, бурхан шашны байгууллагууд, их, дээд сургуулиуд, иргэний байгууллагуудтай хамтран тагтааг хоолохгүй байх талаар иргэдэд мэдээлэл хүргэх, нийтийн цэвэрлэгээ, хөрсний бохирдлын ариутгал зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна.