Эрүүл мэндийн салбарт Хэн, Юу хэлэв?

2014 оны 11 сарын 28

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.24-2014.11.28/

 

Нийслэлийн ЭМГ-ын мэргэжилтэн Д.Ганцэцэг: Сэтгэц, наркологийн мэргэшсэн эмч, сэтгэлзүйчдийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Монголд гэлтгүй дэлхий дахинд мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээний хор хөнөөл болоод байгаа юм. 2013 оны дэлхийн хар тамхины тайланд 15-64 насны хүн амын 3,4-6,6 хувь нь хар тамхины тогтвортой хэрэглээтэй байдаг гэсэн судалгаа гарсан байгаа юм./Нийслэл таймс 2014.11.26 № 215/

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг: “ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт” илтгэлээ хэлэлцүүллээ.

2014 оны 10 сарын байдлаар авч үзэхэд сүрьеэгийн нас баралт эрэгтэйчүүд 68,6%, эмэгтэйчүүд 31,4% байсан бөгөөд харьяалалаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 58 буюу 86,5%, хөдөө орон нутагт 9 буюу 13,5% нас баралттай байсан байна. Сүрьеэтэй өвчтөнтэй харилцах эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол нь 2010-2014 оны хооронд их эмч 1, бага эмч 2, сувилагч 6, асрагч 3, бусад ажилтан 1 тус тус сүрьеэгийн халдвар авсаныг судалгаагаар гаргажээ. /2014.11.26 ARSLAN.MN/
Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрах:Түлэгдэлтийн улмаас амь насаа алдах нь ихэсчээ Манай тасаг 80 ортой үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим тохиолдолд 100 өвчтөн хүртэл хүлээн авдаг. Сүүлийн үед ачаалал нэмэгдэх болсон. Өмнөх жилүүдэд улирлаас хамаараад зарим үед түлэгдэлт буурдаг байсан.Гэтэл энэ нь үгүй болж дандаа л ачаалалтай байх болсон. /Ардчилал 2014.11.24 №220/


ХУД-ын ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун: ЭМТ-ын дарга Т.Пүрэвчулуунтай энэ жилийн хүрээнд хийгдэж буй ажил, төсөл хөтөлбөрийн талаар ярилцсанаа хүргэж байна

2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх-хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бол Хан-Уул дүүргээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд манай Эрүүл мэндийн төв нь нилээдгүй ажлыг хийж, хэрэгжүүлээд явж байна.Тухайлбал “хүүхдийн тусламж үйлчилгээг өрх гэр бүрт хүргэе” гэсэн зорилт тавин ажиллаж байна. /Өглөөний сонин 2014.11.27№211/
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч Э.Анхтуяа: Ясны шөл нь хүүхдийн ядаргааг тайлж, чийрэгжүүлдэг

Манай уламжлалт эмчилгээний  тасагт хүүхдүүд  эмчлүүлдэг. Жишээ нь ханиад хүрсэн, хоолой бачуурч боосон үед хуруу ханах, шарлага утлага хийх, уушгин дээр нь лаа тавих зэрэг тухайн хүүхдийн өвчинд тохирсон олон төрлийн эмчилгээнүүдийг хийдэг.  Мөн физик эмчилгээний төрөл болох зөгийн балтай татлага, бумба тавих зэрэг бусад эмчилгээнүүдийг ч бас хийж байна. Ер нь уламжлалт эмчилгээнд хүүхдэд хийж болох болохгүй эмчилгээ гэж айхтар хорьсон зүйл байдаггүй. /Зууны мэдээ 2014.11.27 №276/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12880
0 эможи
keyboard_arrow_up